Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг угтан гуравдугаар сарын 7-нд Хятадын барилгын III Бэйхоу компани эмэгтэй ажилтнууддаа гэнэтийн бэлэг барьжээ. Тодруулбал, тус компани 20 гаруй эмэгтэй ажилтандаа загварын хувцас өмсөн тайзан дээр гарах боломжийг олгосон байна.
Уг арга хэмжээ Ши Ань олон улсын анагаах ухааны төвд болжээ. Дохио өгөгч, арматурчин, краны жолооч, цэвэрлэгч гэх мэт ажилтай эмэгтэйчүүд хувцсаа солин, нүүрээ будаад хэрхэн өөрчлөгдсөнийг доорх зургуудаас хараарай.
Эх сурвалж: CCTV