Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр /2018.03.08/ гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 430 дуудлага Цагдаагийн байгууллагад иржээ. Тодруулбал, нийслэлд найман эмэгтэй гэр бүлийн хүчирхийлэлд өртсөний улмаас хүнд хөнгөн гэмтэл авсан аж. Мөн жирийн өдрүүдтэй харьцуулахад гэр бүлийн хүчирхийллийн дуудлага өссөн үзүүлэлттэй байгаа аж.
Бүртгэгдсэн дуудлагын дийлэнх нь ахуйн хүрээнд үйлдэгдсэн буюу эхнэр хүүхдээ айлган сүрдүүлсэн, биед нь гэмтэл учирсан, хутгаар зүсэгдсэн гэх дуудлагууд эзэлсэн байна. Түүнчлэн баярын өдрөөр эрүүлжүүлэгдсэн эрчүүдийн тоо мөн өссөн үзүүлэлттэй гарчээ. Харин хүн амины гэмт хэрэгтэй холбоотой дуудлага бүртгэгдээгүй гэдгийг Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Э.Ариун