Трамп ган, хөнгөн цагаанд импортын татвар ноогдуулах шийдвэрт гарын үсэг зурлаа

Хуучирсан мэдээ: 2018.03.09-нд нийтлэгдсэн

Трамп ган, хөнгөн цагаанд импортын татвар ноогдуулах шийдвэрт гарын үсэг зурлаа

Трамп ган, хөнгөн цагаанд  импортын татвар ноогдуулах шийдвэрт гарын үсэг зурлаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ган болон хөнгөн цагаанд импортын татвар ноогдуулах шийдвэрт гарын үсэг зуржээ. Гэхдээ АНУ ган нийлүүлэгч зарим орнуудыг татвараас чөлөөлөхөө мэдэгдсэн юм.

Гадаад худалдааны шударга бус нөхцөлөөс болж АНУ хохирч ирсэн гэж ярьдаг Трамп дээрх шийдвэр тус улсын дотоодын үйлдвэрлэлийг сэргээнэ гэж үзэж байна.

Ган болон хөнгөн цагаанд импортын татвар ноогдуулах тухай Трампын шийдвэрийг ган үйлдвэрлэгч орнуудаас гадна Европын холбоо эсэргүүцэж, үүнээс болж худалдааны дайн дэгдэж ч болзошгүй гэж шинжээчид анхааруулж байгаа юм. АНУ-ын ган, хөнгөн цагаанд импортын татвар ноогдуулах шийдвэр энэ сарын 15-наас эхлэн хүчин төгөлдөр үйлчлэх ажээ. Гэвч АНУ-ын гангийн томоохон нийлүүлэгч Канад, Мексик зэрэг орнууд импортын татвар төлөхгүй гэнэ.

АНУ ган болон гангийн бүтээгдэхүүнд 25 хувь, хөнгөн цагаанд 10 хувийн импортын татвар ноогдуулах ажээ. Гэвч Трампын энэ шийдвэрийг түүний намын гишүүд төдийгүй АНУ-ын худалдааны томоохон түншүүд эсэргүүцэж байгаа юм.

Бүгд найрамдах намын гишүүн Жефф Флэйк энэ шийдвэрийн эцсийн үр дагавар нь худалдааны дайн хэмээгээд татварыг тэглэх тухай хуулийн төсөл боловсруулж байгаа ажээ.

Европын холбооны комиссар Сесилия Майлструм цахим хуудсандаа Европын холбооны улсуудыг татвараас чөлөөлөх хэрэгтэй гэжээ.

Францын Сангийн сайд Бруно Ле Мэйр хэлэхдээ “Худалдааны дайн дэгдвэл үүнээс хэн ч хожихгүй” хэмээгээд Трампын шийдвэрт харамсч буйгаа илэрхийлжээ.

Эх сурвалж: BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж