Хакүхо, Кисэносато нар башёг өнжихөөр болжээ

Хуучирсан мэдээ: 2018.03.09-нд нийтлэгдсэн

Хакүхо, Кисэносато нар башёг өнжихөөр болжээ

Хакүхо, Кисэносато нар башёг өнжихөөр болжээ

Японы мэргэжлийн сүмо бөхийн гуравдугаар сарын тэмцээн буюу хаврын башёг ёкозүна Хакүхо М.Даваажаргал, ёкозүна Кисэносато нар өнжихөөр болжээ.

Их аварга Хакүхо нэгдүгээр сарын тэмцээнийг бэртлийн улмаас өнжсөн юм. Тэрбээр 2016 оны есдүгээр сард баруун хөлийн эрхий хуруундаа мэс засал хийлгэж байсан юм. Энэ хуруу нь дахин гэмтэж, бэртэл нь эдгэрээгүй тул ийнхүү дахин өнжихөөр боллоо. Хакүхо анх удаагаа хоёр башё дараалан өнжиж байна.

Ёкозүна Кисэносато мөн энэ сарын тэмцээнд бэртлийн улмаас барилдахгүй болжээ. Мэргэжлийн сүмогийн 72 дахь ёкозүна Кисэносато аварга болсноосоо хойш зургаан башё дараалан тэмцээнээс гарлаа. Тэрбээр 2017 оны нэгдүгээр сарын башёд түрүүлж, ёкозүна цолд хүрснээс хойш өнөөг хүртэл нэг л башёд бүтэн барилдсан юм.

Бөхчүүд эдгээр өдрүүдэд Осака хотод бэлтгэлээ базааж байгаа бөгөөд башё ирэх ням гаригт эхэлнэ. 

Осака хотод болох хаврын башё гуравдугаар сарын 11-25-ны өдрүүдэд болно.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж