Лавлагаа, мэдээллийг сайжруулах, цахимжуулах ажлын хэсэг хуралдлаа | News.MN

Лавлагаа, мэдээллийг сайжруулах, цахимжуулах ажлын хэсэг хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2018.03.09-нд нийтлэгдсэн

Лавлагаа, мэдээллийг сайжруулах, цахимжуулах ажлын хэсэг хуралдлаа

Лавлагаа, мэдээллийг сайжруулах, цахимжуулах ажлын хэсэг хуралдлаа

Энэ жилийг “Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласан. Жилийн хүрээнд олон ажил хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн бөгөөд тодорхой үүрэг чиглэл бүхий ажлын хэсгүүд байгуулагдсан. Ялангуяа нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж буй төрийн үйлчилгээний шат дамжлагыг багасгаж, төрийн үйлчилгээг цахимжуулах чиглэлээр онцгойлон анхаарч ажлын хэсгүүд байгуулсан байна.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны А/17 дугаар тушаалаар “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж буй төрийн үйлчилгээний шат дамжлагыг судлах, үйлчилгээний процессыг дахин загварчлах, цахимжуулах нөхцөлийг бүрдүүлэх”  үүрэг бүхий Дэд ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн хурал нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвд болж, нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат, нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг болон ажлын хэсгийн гишүүд, холбогдох мэргэжилтнүүд оролцов.

Хуралдаанаар нийслэлээс үзүүлж буй үйлчилгээний талаарх лавлагаа, мэдээллийг сайжруулах, цахимжуулах ажлыг судлах, ажлын даалгавар боловсруулах, иргэдийн өргөдөл, санал хүсэлт, гомдол шийдвэрлэлтийн үйл явцыг хурдасгах боломж зэрэг олон асуудал хэлэлцэж, санал солилцлоо гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

 

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-09 54.37.77.88

Юуны тулд 21-р зуунд амьдарч байгаа билээ дээ Эртхэн л байгуулах байсан юм

Avatar

Зочин 2018-03-09 163.172.151.63

Төрийн үйлчилгээнүүдийг бүгдийг нь цахим болгох хэрэгтэй. Заавал цахим болгоорой

Avatar

Зочин 2018-03-09 182.160.0.140

Ashgui dee tsahim bolchihwol tsag zaw hemneed ih heregtei ym bgan

Avatar

зочин 2018-03-09 182.160.0.140

бүх юм цахим болчуул амар л байна.

Avatar

УНШИХААС ДУРГҮЙ ХҮРЭЭД БАЙХЫН 2018-03-09 202.9.41.130

ЭНЭ САЙТ ИХ БАЛИАР БОЛЧЖЭЭ БӨӨН ЭРЭЭН МЯРААН ЗУРАГ ХӨРӨГ ХААНА ЮУ БАЙГАА НЬ МЭДЭГДЭХГҮЙ ҮСГИЙН ФОНД НЬ ЖИЖИГ УНШИГДАХГҮЙ, ХАР ЗАХ ШИГ БОЛЧИЖ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж