Mining Journal-ийн мэдээлэл Factiva дээр

Хуучирсан мэдээ: 2011.08.16-нд нийтлэгдсэн

Mining Journal-ийн мэдээлэл Factiva дээр

Дэлхийн санхүүгийн томоохон байгууллагууд, бизнесийн салбарынхан, шинжээчдийн байнга ашигладаг мэдээллийн үндсэн эх сурвалж бол Thomson Reuters, Bloomberg, Factiva билээ. Эдний дундаас Factiva нь бизнесийн мэдээ, мэдээлэл түгээх чиглэлд дэлхийд тэргүүлэх зэрэгт тооцогддог байгууллага юм. Энэхүү байгууллагыг Dow Jones удирдан ажиллуулдаг бөгөөд нийт 200 орны 31000 эх сурвалжаас мэдээлэл цуглуулан 26 хэл дээр мэдээлэл түгээдэг. Factiva-ийн мэдээллийг дэлхийн бизнесийн тэргүүлэгчид өргөнөөр ашигладаг. Тэрхүү баялаг санд Монголын уул уурхайн сэтгүүл-The Mongolian Mining Journal-ийн мэдээлэл тавигдах боллоо. Монголын хэвлэлийн байгууллагын бэлтгэсэн мэдээлэл дэлхийн нэр хүндтэй эх сурвалжуудтай зэрэгцэн олон улсад цацагдаж байгаа эхний тохиолдол энэ юм.

Factiva компанийг 1999 оны тавдугаар сард Ройтерс, Dow Jones хамтран Dow Jones Reuters Business Interactive нэртэйгээр байгуулжээ. Хожим нь Factiva хэмээн нэрийдсэн байна.

Ройтерс нь өөрийн эзэмшлийн 50 хувиа Dow Jones-д 2006 онд худалдсан билээ. Мэдээллийн өөр нэг нэр хүндтэй эх сурвалж бол Ройтерс. Тус агентлагийн Монгол дахь stringer-сурвалжлагчаар Mining Journal-ийн Б. Халиун давхар ажилладаг юм. Монголын хэвлэл мэдээллийн салбарынхан олон улсын түвшинд хүрч, тэдний тавьдаг өндөр шалгуурт тэнцэж ажилладаг болов.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж