Трамп, Ким Жон Ун нар боломжит ойрын хугацаанд уулзана

Хуучирсан мэдээ: 2018.03.09-нд нийтлэгдсэн

Трамп, Ким Жон Ун нар боломжит ойрын хугацаанд уулзана

Трамп, Ким Жон Ун нар боломжит ойрын хугацаанд уулзана

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны саналыг зөвшөөрсөн, иймд АНУ ба БНАСАУ-ын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний түүхэн уулзалт ойрын хугацаанд болно гэж Өмнөд Солонгосын төлөөлөгч мэдэгдлээ.

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний АНУ руу илгээсэн төлөөлөгчид Доналд Трамптай уулзсаны дараа Цагаан ордонд товч мэдээлэл хийсэн байна. Тэд мөн умардын удирдагч Ким Жон Ун цөмийн зэвсэг болон пуужингийн хөтөлбөрөө зогсоож, татгалзахад бэлэн байгаа тухай хэлсэн юм.

 

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс ч мөн “Ерөнхийлөгч Трамп Ким Жон Уны урилгыг хүлээн авсан. Уулзалтын тов, байрлалыг удахгүй тогтооно” гэв. Түүнчлэн АНУ-ын зүгээс Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс татгалзах санал тавих бөгөөд энэ асуудал бүрэн шийдэгдэх хүртэл хориг арга хэмжээ хэвээр мөрдөгдөнө гэдгийг онцолсон байна.

Өнгөрсөн жил гаруй хугацаанд дэлхий нийтийн анхаарлын төвд байж, дайн өдөөхөд бэлэн байсан талууд ийнхүү уулзалдах болсныг олон улсын шинжээчид сайшаан тэмдэглэж байна. Түүхэн энэ уулзалтыг ирэх тавдугаар сард товлогдох боломжтой гэж үзэж байгаа юм.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж