Завхан аймагт 640 хүүхдийн суудалтай сургууль баригдана

Хуучирсан мэдээ: 2018.03.09-нд нийтлэгдсэн

Завхан аймагт 640 хүүхдийн суудалтай сургууль баригдана

Завхан аймагт 640 хүүхдийн суудалтай сургууль баригдана

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаагийн 2018 оны “Эрх шилжүүлэх тухай” тушаал гарч нийт 252.3 тэрбум төгрөгийн өртөг бүхий 157 төсөл, арга хэмжээг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, аймаг, нийслэлийн Засаг даргад худалдан авах ажиллагааг зохион байгуулах эрхийг шилжүүлэхээр болсон билээ. Өмнөх дугаарт Архангай, Баян-Өлгий, Баянхонгор аймгуудад баригдах сургууль, цэцэрлэгийн санхүүжилтийн мэдээллийг хүргэсэн бол энэ удаад БСШУС-ын яамнаас Завхан аймагт 2018 онд санхүүжүүлэх төслийн дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе. “Эрх шилжүүлэх тухай” Ц.Цогзолмаа сайдын тушаалын дагуу эдгээр төслийн /тендер/ худалдан  авах ажиллагааг Завхан аймгийн Засаг дарга хариуцан зохион байгуулах юм.

  1. Сургуулийн дулааны шугам сүлжээний засвар /Завхан, Улиастай сум, Жавхлант цогцолбор сургууль/
  2. Сургууль, цэцэрлэгийн барилгын их засвар /Завхан, Завханмандал, Улиастай, Цагаанчулуут сум/
  3. Сургуулийн барилга, 640 суудал /Завхан, Их-Уул сум/
  4. Сургуулийн барилга, спорт заал /Завхан, Цэцэн-Уул сум/
  5. Сургуулийн барилга, спорт заал худалдан авах, 160 суудал /Завхан, Баянхайрхан сум/
  6. Сургуулийн барилга, спорт заал, 320 суудал /Завхан, Сантмаргаз сум/
  7. Цэцэрлэгийн барилга худалдан авах, 100 ор /Завхан, Их-Уул сум/
  8. Цэцэрлэгийн барилга, 100 ор /Завхан, Дөрвөлжин сум/
  9. Цэцэрлэгийн барилга, 100 ор /Завхан, Шилүүстэй сум/
  10. Цэцэрлэгийн барилга, 50 ор /Завхан, Алдархаан сум/
  11. Соёлын төвийн барилга, 300 суудал /Завхан, Баянтэс сум/
  12. Соёлын төвийн барилга, 300 суудал /Завхан, Их-Уул сум/
  13. Хөгжимт жүжгийн театрын барилга, 800 суудал /Завхан, Улиастай сум/

Э.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж