“Pepsi Mongolia” Oюутны лигийг дэмжихээр болов | News.MN

“Pepsi Mongolia” Oюутны лигийг дэмжихээр болов

Хуучирсан мэдээ: 2018.03.09-нд нийтлэгдсэн

“Pepsi Mongolia” Oюутны лигийг дэмжихээр болов

“Pepsi Mongolia” Oюутны лигийг дэмжихээр болов

Монголын оюутны сагсан бөмбөгийн холбоо (МОСБХ), “Жи Эн Бевережис”, “Витафит” компаниуд “Оюутан тамирчин” хөтөлбөрийг дэмжин Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэ хүрээнд сагсан бөмбөгийн “Оюутны лиг”-ийн тэмцээнийг дээрх компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд ивээн тэтгэж ажиллах бөгөөд ирээдүйн боловсон хүчин болох оюутан тамирчдыг нээх, мэргэжлийн тамирчид төрүүлэх зорилготой юм байна. Үүнээс гадна тухайн оюутныг төлөвшүүлэх, боловсролын төвшинг нь сайжруулах онцгой ач холбогдолтой гэдгийг Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолын үеэр тус байгууллагуудын удирдлагууд онцолж байлаа. “Бид бол нэг том гэр бүл” уриаг дэвшүүлж буй эдгээр компаниуд “Оюутан тамирчин” хөтөлбөрийн хүрээнд оюутан залуус руу чиглэсэн олон шинэлэг ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгааг тодотгоё.

Дашрамд дурдахад, “Жи Эн Бевережис’’ компани нь та бидний сайн мэдэх дэлхийд алдартай “PepsiCo International”-ийн Pepsi, Mirinda, 7Up, Mountain Dew, Lipton Ice Tea зэрэг бүтээгдэхүүнийг 2008 оноос эхлэн Монголдоо үйлдэрлэж байгаа юм. Харин “Витафит”  компани 1997 оноос хойш шингэн хүнсний зах зээлд үсрэнгүй, тогтвортой үйл ажиллагаа явуулж, “Гоё”, “Мультивитамин”, “Вита” зэрэг үндэсний олон шилдэг брэндийг үйлдвэрлэгч Үндэсний манлай үйлдвэр билээ. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж