Орос эмэгтэйчүүдийн дийлэнх нь нягтлан бодогчоор ажиллах хүсэлтэй

Хуучирсан мэдээ: 2018.03.09-нд нийтлэгдсэн

Орос эмэгтэйчүүдийн дийлэнх нь нягтлан бодогчоор ажиллах хүсэлтэй

Орос эмэгтэйчүүдийн дийлэнх нь нягтлан бодогчоор ажиллах хүсэлтэй

Орос эмэгтэйчүүдийн хамгийн түгээмэл эзэмшдэг мэргэжил нь нягтлан бодогч, санхүүгийн ажилтан хэмээн “Avito Работа” компани дүгнэжээ. Энэ компани нь ажлын зар нийтэлдэг сайт ажиллуулдаг бөгөөд уг сайтад ирүүлсэн 600 мянга гаруй ажлын хайх хүсэлтийг судалсны үндсэн дээр дээрх дүгнэлтийг хийжээ.

Гэхдээ эдгээр ажлын байранд ажиллах хүсэлт ирүүлсэн эмэгтэйчүүдийн авахыг хүссэн цалингийн хэмжээ нь эрэгтэйчүүдийнхээс бараг 30 хувиар бага байсан байна. Эмэгтэйчүүд ийм ажил хийгээд 21 орчим мянган рубль авахад хангалттай гэж үзсэн байна. Уламжлал ёсоор биеийн хүч шаардсан ажилд эмэгтэй, эрэгтэйчүүдийн цалингийн зөрөө их байдаг байна.

“Avito Работа”-д ирүүлсэн нягтлан бодогч болон санхүүгийн ажилтны өргөдлийн 93,6 хувь нь эмэгтэйчүүдийн өргөдөл байжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж