Хувиараа 5000 алтан зул ургуулжээ | News.MN

Хувиараа 5000 алтан зул ургуулжээ

Хуучирсан мэдээ: 2018.03.09-нд нийтлэгдсэн

Хувиараа 5000 алтан зул ургуулжээ

Хувиараа 5000 алтан зул ургуулжээ

Приамурын Благовещенск хотын оршин суугч Виктория Куценко Мартын 8-нд зориулан 5000 алтан зул цэцгийг тариалжээ. Түүний амьдардаг хотод алтан зул цэцгийн хэдхэн төрлийг зарж байгаа нь хангалтгүй санагдсан учраас ийнхүү сайн дураараа алтан зулын бусад ховор төрлийг ургуулан туршихаар шийдсэн хэмээн тэрбээр РИА Новости-гийн сурвалжлагчид ярьжээ. Благовещенск хот бол өвөлдөө хасах 38 хэм хүрч хүйтэрдэг хот юм.

Виктория хувийн гоо сайхны салон ажиллуулдаг ч гэлээ найман жилийн өмнөөс төрөл бүрийн үзэсгэлэнт цэцэг ургуулах бодолтой болжээ. Цэцэг худалдан авахаар Благовещенск хотын цэцгийн дэлгүүрт ороод ихэд урам хугарснаас хойш ийм бодолтой болжээ.

“Би сайн найздаа хамгийн гоё баглаа бэлэглэхийг хүсэн цэцгийн дэлгүүрт очсон ч цэцгийн төрөл ядмаг байгааг хараад сэтгэлээр унасан. Манай Благовещенск хотод зарж байгаа алтан зул цэцгүүдийг Голландаас авчирдаг. Дэлбээ нь жижиг, навч нь сэмэрсэн, иш нь богино байсан. Тэгсэн мөртлөө үнэтэй байгаа нь яагаад цэцэг ургуулж болохгүй гэж гэсэн бодлыг над төрүүлсэн” хэмээн Виктория ярьжээ.

Бодсоноо биелүүлэхийн тулд өнгөрсөн онд Краснодараас 5600 ширхэг алтан зулын суулгац авчирчээ. Краснодарт 20 гаруй жил алтан зул ургуулж байгаа нэгэн цэцэгчин байдгийг олж мэдээд холбоо тогтоон суулгац захиалжээ.

Эх сурвалж:РИА НОВОСТИ
 

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-09 150.129.143.198

Ямар гоё юм бэ
.Би бас цэцэг тарих гэж мөрөөдөөд байгаашдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж