Ирэх долоо хоногт москвачууд хүүхэлдэйн киног үнэгүй үзнэ | News.MN

Ирэх долоо хоногт москвачууд хүүхэлдэйн киног үнэгүй үзнэ

Хуучирсан мэдээ: 2018.03.09-нд нийтлэгдсэн

Ирэх долоо хоногт москвачууд хүүхэлдэйн киног үнэгүй үзнэ

Ирэх долоо хоногт москвачууд хүүхэлдэйн киног үнэгүй үзнэ

“Москино” нэгтгэлийн харьяа кино теартууд ирэх долоо хоног буюу гуравдугаар сарын 13-18-нд Оросын өөрсдийн бүтээсэн 50 гаруй хүүхэлдэйн киног үнэгүй үзүүлнэ хэмээн Москва хотын захиргаа мэдээллээ.

Энэ өдрүүдэд Хүүхэлдэйн киноны нээллтэй наадам Москва хотноо болох бөгөөд арга хэмжээнд зориулан ийнхүү дотоодын хүүхэлдэйн киног үнэгүй гаргаж байгаа ажээ. Гэхдээ эдгээр кино нь 2015-2017 оны хооронд бүтээгдсэн байх ёстой юм.

Хүүхэлдэйн кинонуудыг “Москино”-гийн харьяа “Березка”, “Тула”, “Сатурн”, “Вымпель”, “Искра”, “Молодежный”, “Полет”, “Салют”, “Спутник” театруудаар үзүүлэх бөгөөд нийтдээ 25 киног гаргана.

Эх сурвалж: РИА НОВОСТИ
 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж