Цаг агаарын хүндрэлийн улмаас нийт 710940 толгой мал хорогджээ | News.MN

Цаг агаарын хүндрэлийн улмаас нийт 710940 толгой мал хорогджээ

Хуучирсан мэдээ: 2018.03.09-нд нийтлэгдсэн

Цаг агаарын хүндрэлийн улмаас нийт 710940 толгой мал хорогджээ

Цаг агаарын хүндрэлийн улмаас нийт 710940 толгой мал хорогджээ

Өнөөдрийн байдлаар Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 50 орчим хувьд нь цасан бүрхүүл тогтоод байна. Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан үнэлгээгээр, Архангай аймгийн 7, Баян-Өлгий аймгийн 1, Булган аймгийн 12, Говь-Алтай аймгийн 4, Дархан-Уул аймгийн 2, Дорнод аймгийн 1, Завхан аймгийн 18, Орхон аймгийн 2, Өвөрхангай аймгийн 8, Сүхбаатар аймгийн 10, Сэлэнгэ аймгийн 3, Төв аймгийн 16, Увс аймгийн 13 сум, Ховд аймгийн 3, Хөвсгөл аймгийн 3, Хэнтий аймгийн 2 сум буюу нийт 12 аймгийн 66 сум “Цагаан зуд”-тай, 14 аймгийн 41 сум “Цагаанаар зудархуу” байна.

Цаг агаарын хүндрэлийн улмаас нийт 710940 толгой мал хорогджээ. Үүнээс хамгийн их малын хорогдолтой  Ховд (87218), Увс  (25098),  Хөвсгөл (11483), Хэнтий (28077) аймгууд байна.

Монголын Улаан Загалмай нийгэмлэгээс ган, зудын эрсдэлийн мэдээг үндэслэн Олон Улсын Улаан Загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны санхүүжилтээр 15000 боодол өвс худалдан авч Өвөрхангай, Төв аймгийн нийт 13 сумын малчин өрхүүдэд хүргэн, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Улаан загалмайн байгууллагын дэмжлэгтэйгээр “Цаг уурын урьдчилсан мэдээнд тулгуурласан санхүүжилт олгох хөтөлбөр”-ийн хүрээнд 12 аймгийн 40 сумын нийт 2000 малчин өрх тус бүрт 240.0 мянган төгрөгийн бэлэн мөнгөний тусламжийг үзүүлж, малын эрдэс, тэжээл хүргэх ажлыг зохион байгуулсан.

Түүнчлэн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын “Онцгой байдал, сэргээн босголтын тусгай сан”-гийн “Ганд нэрвэгдсэн бүс нутгийн малчдын амьжиргааг болзошгүй зудын эрсдэлээс хамгаалах эрт арга хэмжээ” төслийн хүрээнд Архангай аймгийн Тариат, Булган аймгийн Дашинчилэн, Завхан аймгийн Сантмаргац, Өвөрхангай аймгийн Бүрд, Төв аймгийн Алтанбулаг сумын зорилтот бүлгийн 504 малчин өрхийг хамруулан тооцож нийт 68.845.820 төгрөгийг иргэдийн дансанд шилжүүлээд байна.

Цаашид яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, гамшгаас хамгаалах улсын болон орон нутгийн алба, мэргэжлийн ангийн уялдаа холбоог сайжруулах, ус, дулаан хангамж, холбоо, зарлан мэдээллийн найдвартай ажиллагааг тасралтгүй хангах, улсын болон орон нутгийн чанартай зам, даваанд үүрэг гүйцэтгэх зам арчлалтын компаниудын бэлэн байдлыг хангуулах зэрэг ажлыг шуурхай зохион байгуулж хэрэгжилтийг тухай бүр ханган ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллэв. 

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2018-03-09 66.181.166.196

өвөлд муу л бэлтгэсэн байна даа, улсын мал маллаж байгаа аятай янз бүрийн тусламж дэмжлэгт найдалгүй өөрсдөө өвөлд эртнээс хариуцлагатай бэлдэж байх хэрэгтэй ш дээ энэ малчид

Avatar

Зочин 2018-03-09 202.21.116.2

uneen, chanargui malaa uraldaj osgood hoshuu bagtval idne gedeg bolood baina. deer n ulam tsoljij baigaa baigali delhii maani ene olon maliig tejeej diilehgui nee. zudand heden mayngaar n ashiggu uhuulsnees tsoohon chanartai maltai bolmoor baina.

Avatar

Amar 2018-03-09 202.179.27.70

Монголын малын тоог цөөлж чанаржуулан бэлчээр цөлжүүлэхийг яаралтай зогсоохгүй бол биеийн эсэргүүцэлгүй болсон мал нэг л өдөр одоо гараагүй байгаа халдварт өвчнөөр сүйрч бид мал ч үгүй,малчин ч үгүй хамгийн гол нь байгалгүй болж Сахарын цөлийн туршлагыг давтах гээд байна шүү.Вакцин гэж мангартаж байхаар бэлчээрээ авраач ээ.Малаанзууд аа.

Avatar

Зочин 2018-03-09 122.201.23.75

одоо бас шүлхийнээс болоод хэдэн мал устгасан бол тэрийгээ ярих хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж