Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээн ирэх амралтын өдрүүдэд болно

Хуучирсан мэдээ: 2018.03.09-нд нийтлэгдсэн

Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээн ирэх амралтын өдрүүдэд болно

Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээн ирэх амралтын өдрүүдэд болно

Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит эрэгтэйчүүдийн олон улсын уламжлалт тэмцээн ирэх амралтын өдрүүдэд ОХУ-ын Улаан-Үд хотод болно.

23 дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээнд МЧБХ-ны 2018 оны эрэгтэйчүүдийн чансааны нэг, хоёрдугаарт эрэмбэтэй бөхчүүд зодоглоно. Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Э.Бэхбаяр (Хангарьд), Ц.Цогбадрах (Алдар), 61 кг-д Т.Түвшинтулга (Аваргууд), Ц.Чинзориг (Мэргэд хангай), 65 кг-д Т.Тулга (Арслан), Б.Батмагнай, 70 кг-д Б.Бямбадорж (хоёул Алдар), Л.Батбаяр (Женко), 74 кг-д Г.Мандахнаран (Алдар), З.Сумъяабазар (Арслан), 79 кг-д Г.Төрболд (Женко), 86 кг-д О.Үйтүмэн (Алдар), П.Өнөрбат (Хасу-Мегастарс), 92 кг-д Л.Төртогтох (Арслан), Д.Доржсүрэн (Аврагч), Ч.Алтангэрэл (Хилчин), 97 кг-д Ө.Батзул (Аврагч), Б.Одсүрэн (Мэргэд хангай), 125 кг-д Н.Золбоо (Хүч), М.Лхагвагэрэл (Аварга) гэсэн 20 тамирчин ОУХМ Б.Батзоригийн удирдлага дор оролцоно.

Түүнчлэн олон улсын шүүгч Х.Ганболд, Л.Болормаа, Б.Алтангадас нар тэмцээнийг дэнслэх юм.

Эх сурвалж: МЧБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж