‘Монгол Улсыг сайн эдийн засагч, инженер удирдагч хөгжүүлэх учиртай” гэж таамаглагчид цөөнгүй таардаг. Цаад утгаараа “Цэргийн хүн удирдаж байхад эдийн засаг хөгждөггүй юм. Ядаж л Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг шиг “Эдийн засаг, эдийн засаг, бас дахин эдийн засаг” гээд зорилгоо бодит шаардлагад тулгуурлан тодорхойлохын оронд цэвэрлэх байгууламж, жорлонтой танилцсан гэж хэсэг гоочлоод авсан. Гэвч улс төрийн ядмагхан “дайралт” хүчээ авч чадаагүй. Азаар ч гэх үү экспортын бараа бүтээгдэхүүний ханш дэлхийн зах зээл дээр боломжийн хэмжээнд өсч ойрын үед алт, зэс, төмөр улам эрэлттэй байх дүр зураг харагдаж байна.
МАН өнөөдрийг хүртэл “сонгуулийн үеэр өгсөн амлалтаа зөрчиж татвар нэмсэн” гэдэг шошгоосоо салж чадсангүй. Харин ойрын өдрүүдэд татварын багц бодлогоо танилцуулах болсон нь татвар төлөгчид, үйлдвэрлэгчдийг бага ч атугай сэргээж өгөв. Тухайлбал, өнөөгийн Засгийн газрын “хоёр Хүрлээ” өөрчилж татварын шинэлэг зарчим, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх шинэ бодлогоо танилцуулж эхэлснээр эдийн засгийн ямархуу реформ хийх гээд байгаагийн зах зух нь харагдаж эхэллээ. Тэдний дэвшүүлж буй шинэчлэлийн зарчмын хувьд өөлөх юм алга. Өнгөц харвал, мөнөөх л “Хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг дэмжинэ”, “Олон улсын татварын шинэлэг зарчмуудыг нэвтрүүлнэ”, “Ил тод байдлыг хангана”, “Татвар төлөгчийн эрх ашгийг хамгаална” гэсэн хуучин мессежүүд шинэчлэлийн зарчим нь болон зарлагдлаа.
Засгийн газраас “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ын дэвшүүлэн энэ хүрээнд бизнес, хөрөнгө оруулалтын чиглэлээр олон ажил хийж эхэлсэн. Тухайлбал, “Нэг бодлого-Нэг улс” үзэл баримтлалын дор “Олон тулгуурт эдийн засгийн хөгжлийн бодлого”, “Шударга ёсыг дээдэлсэн, сахилга, хариуцлагатай тогтвортой засаглал”, “Хүн төвтэй нийгмийн бодлого” гэсэн гурван стратеги дэвшүүлж, олон ажил хийж хэрэгжүүлэх болсноо зарлаад байгаа юм.
Монгол Улсын Засгийн газраас бизнесийн орчныг ээлтэй болгох, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор татварын багц хуулийн өөрчлөлтийг боловсруулан танилцуулж эхлээд байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзах үеэрээ “Энэ удаагийн татварын хуулийн шинэчлэлээр татвар нэмэхгүй гэдэг амлалтаа биелүүлж, харин ч зарим нэр төрлийн татварыг бууруулж байгаа гэдгийг онцлон хэлье. Харин татварын бааз сууриа өргөтгөх, хамгаалах, татвар төлөгч бүр хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлэх, татварын өр төлбөрийг барагдуулах арга хэлбэрийг шинэ шатанд гаргах, татварын ил тод байдлыг хангах, олон улсын татварын тогтолцоотой өрсөлдөхүйц байлгахыг бид зорьж байна” гэсэн юм.
Мөн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Татварыг шинэчлэх шаардлага бий болсон. Татварын ерөнхий хууль, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон дагалдах 20 хуульд өөрчлөлт оруулна. Татварын багц өөрчлөлт хувийн хэвшил, аж ахуй нэгжийг дэмжих зорилготой. Тухайлбал, татвар төлөгчийн эрх ашгийг хамгаалах юм. Үндэслэлгүй том дүнтэй татварын акт тавигдаж, дараа нь шүүхээр яваад ААН-ийн зөв болдог. Үндэслэлгүй акт тавьсан татварын байцаагч хариуцлага хүлээдэггүй байсныг өөрчилнө” гэсэн.
Татварын зохицуулалт цаг үе, нийгмийн хөгжлөө дагаад өөрчлөгдөж, сайжрах нь зүйн хэрэг. Гэхдээ суурь бодлого, зарчим нь тогтвортой, журам, дүрэм нь энгийн, ойлгомжтой байх хэрэгтэй. Энэ нь хөрөнгө оруулагчдын хувьд ч ялгаагүй, гол шаардлага нь байдаг. Татварын шинэчлэлийн хүрээнд НӨАТ-ын хууль хэрэгжиж эхэлсэн. Эдийн засгийн харилцааг ил тод болгох, татвараас зугтахаас сэргийлэх, далд эдийн засгийг бууруулахад нэлээн дөхөм арга хэмжээ болж байгаа. Татвараа шударгаар төлсөн нь буцаан авалт, урамшуулал хүртдэг систем зөв. Хөрөнгө оруулагчдад татварын хувь хэмжээ их, бага байх нь төдийлэн чухал бус гол нь тогтвортой байх ёстой гэдэг.
Үүнээс ердөө хоёр хоногийн дараа буюу БНХАУ-ын Сангийн сайд Шяоже “Энэ онд Хятад улс татварыг бууруулах бодлогоо үргэлжлэн хэрэгжүүлж, аж ахуйн нэгжүүдийн дарамтыг бууруулна” гэдгээ амласан. Тэрбээр Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын үеэр “Энэ онд Хятад улс нэмүү өртгийн татвар хураамжийн тогтолцооны өөрчлөлтийг улам сайжруулж, бодит эдийн засгийн хөгжлийг дэмжих болно. Хувь хүний орлогын татварын шинэчлэлийг хэрэгжүүлж, жижиг, дунд аж ахуйн нэгжийг дэмжих эрч хүчээ нэмэгдүүлэн, жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг дэмжих цар хүрээг улам тэлж, илүү олон аж ахуйн нэгжүүдэд үр өгөөж хүртээх болно. Татвар хураамжийг бууруулах бодлогыг хэрэгжүүлснээр жилд 800 тэрбум юанийн татварыг бууруулах бөгөөд энэ онд Засгийн газрын сан, засаг захиргааны төлбөр, үйлчилгээний төлбөр зэрэг зардалд бүтэн жилд 300 тэрбум юанийн төлбөр тооцооны дарамтыг хөнгөлөхөөр төлөвлөж байна” хэмээн мэдэгдсэн.
Манай Засгийн газрын хувьд жижиг, дунд бизнесийг дэмжин, тэдгээрийг бизнесийн цар хүрээгээ тэлэхэд нь дэмжлэг болоход онцгой ач холбогдол өгч, анхаарал хандуулж байна. Жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс бага жижиг, дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэгжийн төсөвт төлсөн орлогын албан татварын 90 хувийг салбар харгалзахгүй буцаан олгохоор хуулийн төсөлд тусгаад байгаа билээ. Мөн “Бичил, жижиг бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж татвараа хялбаршуулсан горимоор ногдуулж, тайлагнах боломжийг олгож, тэдний татвараа тайлагнах, төлөхтэй холбогдсон зардлыг бууруулна. Улмаар жилийн борлуулалтын орлого нь 50 сая төгрөг хүртэлх аж ахуйн нэгж, иргэн өөрөө хүсвэл борлуулалтын орлогын 1 хувиар албан татвар төлж, жилд нэг удаа хялбаршуулсан татварын тайлан гаргах сонголтыг олгоно” хэмээн тайлбарлаад байна.
Засгийн газраас мэдээлснээр “Өнгөрсөн жилүүдэд тулгарсан эдийн засгийн хүндрэл, бизнесийн орчны таагүй байдлын улмаас олон арван мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоосон. 2017 оны 3 дугаар улирлын байдлаар татварын албанд тайлангаа ирүүлсэн аж ахуйн нэгжүүдийн 50 орчим хувь нь “Х” тайлан, 20 гаруй хувь нь алдагдалтай тайлан гаргаж байгаагаас үзэхэд манай бизнес эрхлэгч, татвар төлөгчид санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдалтай тулгарсан хэвээр байгаа аж. Тиймээс эдийн засаг, бизнесийн орчны таагүй нөхцөлөөс хамаарч татвар төлөгч татвараа хуульд заасан цаг хугацаанд нь төлж чадахгүй хүндрэлтэй тулгарсан нөхцөлд тухайн аж ахуйн нэгжийн банкин дахь харилцах дансыг хаах зэрэг албадлагын арга хэмжээг хэрэглэхээс зайлсхийж,татвар төлөгч өөрөө цаашид татвараа бүрэн төлөх боломжтойгоо нотолсон тохиолдолд татвар төлөх хугацааг нь хоёр жил хүртэлх хугацаагаар сунгах боломжийг олгохоор төлөвлөжээ. Мөн хөрөнгө оруулалтыг дэмжих, хөрөнгө оруулалтын урсгалыг татах, зээлийн хүүг бууруулах зорилгоор ногдол ашиг, хүүгийн орлого зэрэг хөрөнгийн орлогод ногдуулах суутган татварын хувийг бууруулахаар хуулийн төсөлд тусгаад байна.
Тэдний танилцуулсан зарим санаа зорилтот эздэдээ маш чухал юм.
Үүнд “Хөрөнгийн элэгдэл байгуулах хугацааг багасгах, алдагдал шилжүүлэх хугацааг уртасгах, гадаадад төлсөн татварыг хасах, үндсэн хөрөнгө худалдан авахад төлсөн НӨАТ-ыг хасах боломжийг олгох замаар хөрөнгө оруулагчийн бизнесийн эрсдэлийг бууруулж, хөрөнгө оруулалтаа нөхөх бололцоог нэмэгдүүлнэ”. “Иргэдийг орон сууцжуулах замаар агаарын бохирдлыг бууруулах бодлогыг Засгийн газар тууштай дэмжинэ. Үүний нэг илрэл бол иргэд орон сууц худалдан авахад үзүүлдэг татварын хөнгөлөлтийн хэмжээг 2 дахин нэмэгдүүлнэ” гэсэн “идеа”-г нэрлэж болно.
Дашрамд дурдахад энэ оны хоёрдугаар сарын 22-нд Монголбанкны санаачилгаар зохион байгуулсан “Улаанбаатарын зөвшилцөл” чуулга уулзалтын үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан хэлэхдээ “Төр хувийн өмчит аж ахуйн нэгжийн өдөр тутмын үйл ажиллагаанд нь оролцох ёсгүй. Оролцох ёсгүй гээд хувийн хэвшлийг зохицуулалтгүй орхино гэсэн үг биш. Төр шударга өрсөлдөөнийг дэмжих, харилцагчдын эрх ашгийг хамгаалах, иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Ер нь төрийн бүтцийг аль болох цомхон байлгах, нарийн шалгуураар өндөр боловсролтой, ур чадвартай боловсон хүчнээр хангах, авлига, хууль бус үйлдлээс ангид байлгахад анхаарах гээд олон чухал асуудлыг анхаарах шаардлагатай байна” гэсэн юм.
Түүнчлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн гаргасан үзэсгэлэнг үзэж сонирхон, үйлдвэрлэгчдийн санал, хүсэлтийг сонссон. Энэ үеэр аж ахуйн нэгжийн удирдлагууд татварын хөнгөлөлт үзүүлэх, гаднаас оруулж ирдэг тоног төхөөрөмж, түүхий эдийг гаалийн татвараас чөлөөлөх, бэлэн болсон бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүсч, “Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үндэсний аж ахуйн нэгжүүдээ Засгийн газар бүх талаар дэмжинэ” гэсэн амлалтыг сонссон билээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ үеэр “Төр бол хамгийн том худалдан авагч. Төрийн хөрөнгө оруулалтаар авах бараа, бүтээгдэхүүнээ дотоодын үйлдвэрлэгчдээсээ сонгож байх нь зүйтэй” гэсэн “жижүүрийн” гэмээр сайхан хариу хэлсэн ч бодит ажил хэрэг болгохоор яаравчилсан нь ойрын өдрүүдэд өрнүүлж буй хэлэлцүүлэг, Засгийн газрын бодлого, шийдвэрүүдээс харагдаж байна. Хэсэгхэн хугацааны дараа буюу тэдний санаа ажил хэрэг болохын цагт төрөөс хувийн хэвшлийнхэнтэй харилцах цор ганц харилцаа буюу татварын бодлогоо өөрчилснөөр эдийн засагт ямар реформ хийж болохыг харуулах бололтой.
Зочин 2018-03-09 27.123.214.115
Ашгүй дээ.
Зочин 2018-03-09 202.9.41.229
Ямар нааштай үзүүлэлт гэж ам доллар 2400 төгрөг Монголын ард түмнийг ядууралд хүргэсэн АН МАХН МАН-г улс төрийн тавцангаас зайлуулах хэрэгтэй. Дэлхийд сүүлийн 8 жилд ханш ингэж хэд дахин унасан мөнгө хаан байна. Тэгээд чаддаг ганц зүйл 7 төрлийн татвар нэмсэн ичиж амьдрах хэрэгтэй хоосон захиалгаар дэмий чалчих хэрэггүй
Мягмар-Оол 2018-03-09 202.9.44.78
Ер нь нааштай өөрчлөлт гарч байгаа шүү. Энэ байдлаараа цаашаа яваад эдийн засгаа хөл дээр нь босгоод орхивол болж байна. Улам хурдтай шийдэмгий ажиллах хэрэгтэй байна
Зочин 2018-03-09 66.181.184.176
Uugaasaa bytehgyi gar. Neg nam baij muriin hutulburuus uur yum gej sonin yum yarij bgaad ene neg tulguur bagana gedeg yum sedej gargasan, shine yum yu ch baihgyi. Muriin hutulburiig dahij bichsen. Hugjliin gazriin mangaruud hiisen uhaantai
Зочин 2018-03-09 27.123.214.107
ene muu hulgaich uy chaaddin
Э.оюун 2018-03-09 182.160.5.236
сэтгүүлчдийн төсөв, татварын мэдлэг чадвар тун тааруу л байна шүү дээ? йм чухал хууль гарах гэж байхад доривтой шүүмж бичих хүн даанч алга даа. Ийм зүйл бичиж цаг заваа гарздан ажил хийсэн болж байхад улс яаж хөгжих вэ? 4-д дэх засаглал гээд байдаг ийм чухал хуульд тайлбар хийх хүн үгүй юм гээж үү?
Хууль тогтоомжийн хуулийн дагуу баримтлах зарчмыг баримтласан эсэх, Хууль боловсрууласан ажлын хэсгээс хуулийн хэргжилтийг бодит байдлыг үнэлсэн ХШҮнэлгээний талаар лавлах, үр нөлөөг ньүнэлсэн байдал, Шинжээч, эрдэмтэн ТББ-га Мэргэжлийн болон судалгааны байгууллагуудын саналын авсан эсэх, санал асуулга явуулсан эсэх, Энэ асуудлыг УИХ-ын Төсвийн болон эдийн засгийн байнгын хороо яаж дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа,Татвар төлөгчийн эрх ашиг нь хохирсон тохиолдол байсан бол УИХ,ЗГ-ын ХШ үнэлгээний дүнг хууль санаачлагчид тогтмол мэдээлж байсан уу? Татвар төлөгчийн зөрчилтэй эсэхийг тодруулахад татвар төлөгчөөс нь зөвшөөрөл авах талаар заасан зөвшөөрөхгүй бол яаж шалгах заалт, байхгүй, НӨАТ-ын баримт өгдөггүй, өгсөн нэг шивэгддэггүй г,м олон үндэсдэлийг тодруулах шаардлагатай байна 10-н жил болж байж нэг шинэчлэж байгаа хууль учир олон сэтгүүлчид дундаас энэ талын ажлыг судладаг зангарагтай мэдээлэл хийх хэрэгтэй
Зочин 2018-03-09 66.181.187.121
УРАМ өгч дэмжих санал хэлэхыг оронд элдэв муугаар хэлж байдаг арилсан дотортой хүмүүсийг яалтай ч билээ.
Зочин 2018-03-09 49.0.149.72
Сайханбилэг энэ тэртэй харицуулах нь ч юу юм, хийнээ, чаднаа гээд гараад ирсэн хүний хийх ажлыг хараад л сууя. Өөрсдөө чадахгүйгээс хойш
ard 2018-03-09 49.0.149.72
tsergiin hun ulsiig udirdah ni hamaagui hrn ymar bodlogoor l gdg chuxal
Зочин 2018-03-09 202.9.42.152
Иргэдийн тэтгэвнийг үндсэн цалингийн хувиар бодож тогтоодог байсан 2015 оноос эхлэн үндсэн цалин дээр авч байсан нэмэглэлийг нэмж боддог болсон иймд 2015 оноос амнө тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэвэрийг ажиллаж байхдаа цаоин дээрээ нэмж авч байсан нэмэгдэлийг нэмж бодон шинчлэн тогтоох ажлыг хийх үүргийг холбогдох сайдадаа өнч хэрэгжүүлэхгүй бол тэтгэврийн зөрүү чинь бүр явж өглөө саяхан их хурлаас тиван жилийн дунджаар тогтоож байсан хугацааг ахиулж долоон жилийн дундаж цалингаар тогтоох тогтоол баталсан иймд тэтгэвэр тогтоолгосоэ хүмүүсийг хамаруулах тогтоолыг ЗГ гаргах хэрэгтэй байна . Энэ бол тэтгэврийн зөрүүг арилгахаас гадна тэтгэвнрийг бодитоор нэмэх бодлого болж үндсэн хуульд заасан иргэн бүр тэгш эрхтэй байх үахлт чинь хангагдах болноо !!!!!!!!!!!!!!'!!!!!!!!!!'!!!!!!'т
Зочин 2018-03-09 202.9.42.152
Иргэдийн тэтгэвнийг үндсэн цалингийн хувиар бодож тогтоодог байсан 2015 оноос эхлэн үндсэн цалин дээр авч байсан нэмэглэлийг нэмж боддог болсон иймд 2015 оноос амнө тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэвэрийг ажиллаж байхдаа цаоин дээрээ нэмж авч байсан нэмэгдэлийг нэмж бодон шинчлэн тогтоох ажлыг хийх үүргийг холбогдох сайдадаа өнч хэрэгжүүлэхгүй бол тэтгэврийн зөрүү чинь бүр явж өглөө саяхан их хурлаас тиван жилийн дунджаар тогтоож байсан хугацааг ахиулж долоон жилийн дундаж цалингаар тогтоох тогтоол баталсан иймд тэтгэвэр тогтоолгосоэ хүмүүсийг хамаруулах тогтоолыг ЗГ гаргах хэрэгтэй байна . Энэ бол тэтгэврийн зөрүүг арилгахаас гадна тэтгэвнрийг бодитоор нэмэх бодлого болж үндсэн хуульд заасан иргэн бүр тэгш эрхтэй байх үахлт чинь хангагдах болноо !!!!!!!!!!!!!!'!!!!!!!!!!'!!!!!!'т
Зочин 2018-03-09 112.72.11.112
сангийн сайд уурхай зарсан орлогоосоо татвараа төл. ах дүүс нь ч гэсэн
Зочин 2018-03-09 103.50.207.150
Хүрэлбаатар сайд бол сайн эдийн засагч сайн ч зүйлүүд эхлүүлж байна
Ахлам 2018-03-09 124.158.74.2
Жоомоо устгах гээд гэрээ шатаав гэгч болох вий дээ. Их л болгоомжтой хандах хэрэгтэй
Зочин 2018-03-09 119.40.103.243
хурдтай ажиллаж үр дүн сайн гаргаарай л гэж хэлье дээ
Ихсэн санасан газар 2 жил хоосон хонох бий 2018-03-09 202.72.245.203
ЭД ЧИНЬ 60 ТЭРБУМЫН ХУЛ ГАЙЧДЫН МАФИЙН ГИШҮҮД ТЭДНЭЭС САЙН ЮМ ХҮЛЭЭХ АРГАГҮАЙ ЯАГААД ГЭВЭЛ МАФ ИЙН ТОЛГОЙЛОГЧ ОРОЙД НЬ СУУСААР БАЙГАА ТУЛ, ТЭРИЙГЭЭ УНАГАСАН БОЛ МАГАДГҮЙ ГЭХСЭН, ХУЛ ГАЙЧИД ТАМЫН ХА РААЛ ХҮРТЭГ
Зочин 2018-03-09 202.21.100.210
Ирээдүйн хүүхдүүдийнхээ боловсрол орон байрыг авч өгөхийн тулд цуглуулсан 5 сая төгрөгийг их мөнгө намайг баян гэж бодож жил бүр 10% ийн татвар авч байгаа МАН-н 2020-2021 оны сонгуульд гэр бүлээрээ дэмжихгүй гэдгээ хэлэх ёстой
Зочин 2018-03-09 122.201.24.93
ЕРӨӨЛ МАГТААЛАА БОЛИОЧ ЭЭ ШЛХИЙ ГАРЧ ХАМГИЙН ИХ АЖЛЫН БАЙР ҮҮСГЭДЭГ ЭДИЙН ЗАСГИЙН САЛБАР ЧИНЬ СҮЙРЛЭЭ
Бадам 2018-03-09 202.9.40.131
Хүрэлбаатар аа
Чи Дөргөний УЦС-ыг 10 жил саалаа. Цадаж ханах болоогүй юу. Чи ч цадахаа мэдэхгүй байсаар баларах нөхөр байна лээ. Бүхэл бүтэн салбарын хувь заяагаар албан тушаал арилжсан байдлыг чинь Эрлэг номин хаан хэдийнээ бүртгэсэн байлээ шүү. Худлаа гэвэл Бямбасүрэнгээсээ асуугаарай. Тэр Гэрч болсон гээд бод доо.
Зочин 2018-03-09 119.40.103.243
Сангийн яам мэргэжлийн сайдтай болсон нь энэ засгийн газар байгуулагдсанаас хойших үйл явдлууд харуулж байна. Урд талын сайдууд бүгд юм л бол өр тавьж, банкуудтай нийлж мөнгө хүүлж байсныг бүгд мэднэ ш дэ. Хүрэлбаатар харин тэр даварсан банкуудад салаавч өгсөн биш банк дагасан төрийн мөнгийг хүүлээд сурчихсан нөхдүүд бүүр амиа тавих шахаж байна даа
Зочин 2018-03-09 27.123.212.142
sagasan sagsuu gar da 14 n ter bumiin kazino togloson
Зочин 2018-03-09 103.10.22.83
ene ch dee bas l neg hyyheldei dee neg ih zyil goridood yahav.
Зочин 2018-03-09 66.181.160.75
Сайн сайхан болно гэж итгэмээр л байна. Даанч төрийн үйлчилгээний албан хаагчид чинь үнэхээр хэцүү. Ганцхан бичиг авахын тулд долоо хоног явуулна. Далантай өвгөний үлгэрт гардаг шиг тойруулаад л явуулаад байна. Төрийн бүтцийг аль болох цомхон байлгах, нарийн шалгуураар өндөр боловсролтой, ур чадвартай боловсон хүчнээр хангах, авлига, хууль бус үйлдлээс ангид байлгах энэ зорилтууд хэзээ ч хэрэгжихгүй байхаа. Дахиад 20-30 жил хүлээхэд нас хүрэхгүй.
зочин 2018-03-09 203.91.116.222
Ерөнхий сайддаа амжилт хүсье, Хурдтай ажиллаарай, Ард иргэд бид танай засгийн газарт маш их итгэл хүлээлгэж байгаа шүү
зочин 2018-03-09 202.21.106.109
Автомашиний гаалийн татвар ёстой дундчуулд машин унуулахгүй гэсэн муухай бодлоготой хууль даа . Баярцогт гэж бяхлуугын хийсэн гай . Энийг өөрчлөх аавын хүү байдаг болуу ?.
Tagnuulch Muujgai TOPOR 2018-03-09 66.181.184.96
Ааааай хеерхий жээнкогийн халаасанд байгаа Топороос олигтой юм гарахгуй бхоо, Xvрэлбаатар сайд бол харин эрх мэдэл, боломжийг нь олговол энэ сенеж байгаа улсыг жаахан еед нь татаж магадгvй л юм… гэхдээ хэцvv дээ кэцvv…
Зочин 2018-03-09 103.26.194.95
худал ярьж 25 жил боллоо, ядаж Монгол банк ОХУ ын Төв банктай рублийн свот хэлцэл хийгээч, 2014 онд визгуй болоод 2 орны худалдаа эрс оор болсон банкнууд рублийн бэлэн нооц байхгуй шимтгэл нь1,5% бна, эхлээд уунийг шийд, новшнууд ажлынхаа гунд орохгуй хоосон амлалт улс торийн шоу хийдэг ажлаа одоо болиоч ээ,
Зочин 2018-03-09 43.228.131.206
Дарга нар өөрийгөө биш улсаа боддог бол ч амархан хөгжих байх л даа, тендер хүрлээ төсвөөс багахан х у с в а л улс босоод л ирнэ
zochin 2018-03-09 49.0.152.66
Hurelsuh Eronhii Saidad ajiliin amjilt Ard Tumniihee itgeliig aldahgui getegt itgej bna
Зочин 2018-03-09 103.26.193.119
Чадахгүй атлаа чадахгүйгээ мэддэггүй хүнийг юу гэдэг билээ???
Зочин 2018-03-09 66.181.184.96
Topor esvel muujgai gedeg..
Зочин 2018-03-09 64.119.16.36
Татварын хууль хэзээ ч тогтоомж төгс төгөлдөр болдоггүй.
Зочин 2018-03-09 66.181.169.106
Эрхэм Ерөнхий сайдад амжилт хүсье. АН 4 жил ч ёстой самарч өгөөд хойшоо болсон доо. Тавьсан өр зээлийг нь дарах гэж хэцүү байнаа.
Зочин 2018-03-09 59.153.112.103
Хүрэлсүх яаж эдийн засаг мэдэх билээ дээ Казинод очоод жотооноо тооцоолж чадахгүй гар утас дээрээ тоо бодоод байхаар Солонгос дилерүүд түүнийг шоолоод байсан гэдэг юм.
зочин 2018-03-09 202.9.43.160
Ажилд санаачлагатай хандаж, ахиц өөрчлөлт гаргахын төлөө чармайж явахад алдаа оноо байдаг л асуудал. Аль болох алдаа бага байхыг хичээх нь мэдээж. Бага ч гэсэн нааштай үр дүн гарч эхэлж байхад олон нийтийн дэмжлэг маш чухал. ӨӨрсдийнхөө санаа бодол зөвлөмжөө харамгүй бичиж х****л, доромжлол, хоосон шүүмжлэлээс аль болох татгалзаж байвал сайнсан.
Зочин 2018-03-09 27.123.214.118
teneg muu n**** zailasai
Зочин 2018-03-09 202.180.220.35
Гурван тулгуурт бодлого гэдэг нь хоорондоо уялдаагүй хүслийн жагсаалт байна лээ. Энэ төр бодлогоо тооцоо судалгаатай, цэгцтэй гаргаж чадах чадвар хэзээ бий болох юм болоо
Зочин 2018-03-09 103.26.195.77
яг одоогийн байдлаар эзэнтэй улс шиг байлгах гэж чадлаараа л чармайж байна энэ 32-н бүлэг нь дэмжээд өгвөл ч бас гайгүй ээ алсдаа сайжрах болов уу л гэж харж байна АМЖИЛТ хүсье
Зочин 2018-03-09 64.119.24.91
Chamaig HOTGOR SHANAGIIG 10 saya $-r ZARSAN GEDGGIG CHIN OROLTSSON ULSUUD CHIN BATLAHIIG BOLNO
Zochin 2018-03-09 45.72.228.75
Сангийн сайд аа! Та нүүрсний уурхай зарж олсон ашгаасаа татвараа төлж иргэддээ үлгэр дууриалал үзүүлбэл яасан юм бэ?