Ньюс хөтөч: Гэр хорооллын иргэд чуулна

Хуучирсан мэдээ: 2018.03.09-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Гэр хорооллын иргэд чуулна

Ньюс хөтөч: Гэр хорооллын иргэд чуулна

ӨНӨӨДӨР гуравДУГААР САРЫН 09

 

ХОТЫН ЦАГ АГААР 

Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 19-21 градус, бусад хэсгээр 10-12 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД 

1983.03.09 БНМАУ-ын ЗГ-аас “Тодорхой эрхэлсэн ажилгүй” Улаанбаатар хотод амьдарч буй хэсэг хятад цагаач иргэдийг арван дөрөв хоногийн дотор хотын гаднах ААН-дэд илгээх тогтоол гарав. 

1987.03.09 БНМАУ-ын Улсын бараа техник хангамжийн газрын дарга, хилийн худалдааны төлөөлөгчийн дарга болон ӨМӨЗО-ны гадаад эдийн засаг, худалдааны хэлтсийн дарга нар 1987 онд болсон анхны худалдаанд оролцож, энэ жилийн анхны экспорт, импортын харилцан бараа нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурав 

1994.03.07-12 Монгол Улсын БОЯ-ны төлөөлөгчид БНХАУ-д айлчилж, хоёр улсын хилийн зурвас дахь ус хамтран ашиглах, хамгаалах тухай хэлэлцээр хийв. 

1997.03.09 Монголд бүтэн нар хиртэлт ажиглагдав.

 

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ 

10.00

  • Найрамдал болон ОХУ-н Артек зуслангын удирдлагууд БСШУСЯ дээр хамтын ажиллагааны гэрээ байгуулна. 
  • НИТХ-ын тэргүүлэгчид ЗДТГ А танхимд хуралдана.
  • Гэр хорооллын иргэдийн 3-р чуулган СТӨ-нд болно. Дараа нь Сүхбаатарын талбайд 11.00 цагаас эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна. 

12.00

  • Охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах "ГҮНЖ" төв болон Global Greengrands fund-ийн санхүүгийн дэмжлэгтэйгээр "Утаа ба залуу эмэгтэйчүүдийн түүх" сэдэвт кейс үзэсгэлэн 88 Art Gallery – д зохион байгуулагдана. Тус үзэсгэлэн гуравдугаар сарын 11-нийг хүртэл үргэлжилнэ. 

13.00

  • Монгол Улс, Канад Улсын Зэвсэгт хүчний хамтарсан “Иргэн-цэргийн харилцааны офицерын олон улсын дамжаа” амжилттай зохион байгуулагдан өндөрлөж байна. Тус дамжааны хаалтын ажиллагаа “Бага баян Энхийн төлөө цогцолбор”-т болно.

14.00

  • Монголын улаан загалмай нийгэмлэг зудтай байгаа аймгийн малчдад ээлжит хүмүүнлэг тусламжийн цувааг ачуулан явуулна. Нийт 7 аймгийн 25 сумын 2500 малчин өрхөд уг тусламж олгогдох юм. Ачааг 61-ийн гарамын ойролцоох агуулахаас ачуулна
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж