ӨНӨӨДӨР гуравДУГААР САРЫН 09
ХОТЫН ЦАГ АГААР
Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 19-21 градус, бусад хэсгээр 10-12 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.
ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД
1983.03.09 БНМАУ-ын ЗГ-аас “Тодорхой эрхэлсэн ажилгүй” Улаанбаатар хотод амьдарч буй хэсэг хятад цагаач иргэдийг арван дөрөв хоногийн дотор хотын гаднах ААН-дэд илгээх тогтоол гарав.
1987.03.09 БНМАУ-ын Улсын бараа техник хангамжийн газрын дарга, хилийн худалдааны төлөөлөгчийн дарга болон ӨМӨЗО-ны гадаад эдийн засаг, худалдааны хэлтсийн дарга нар 1987 онд болсон анхны худалдаанд оролцож, энэ жилийн анхны экспорт, импортын харилцан бараа нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурав
1994.03.07-12 Монгол Улсын БОЯ-ны төлөөлөгчид БНХАУ-д айлчилж, хоёр улсын хилийн зурвас дахь ус хамтран ашиглах, хамгаалах тухай хэлэлцээр хийв.
1997.03.09 Монголд бүтэн нар хиртэлт ажиглагдав.
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
10.00
- Найрамдал болон ОХУ-н Артек зуслангын удирдлагууд БСШУСЯ дээр хамтын ажиллагааны гэрээ байгуулна.
- НИТХ-ын тэргүүлэгчид ЗДТГ А танхимд хуралдана.
- Гэр хорооллын иргэдийн 3-р чуулган СТӨ-нд болно. Дараа нь Сүхбаатарын талбайд 11.00 цагаас эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна.
12.00
- Охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах "ГҮНЖ" төв болон Global Greengrands fund-ийн санхүүгийн дэмжлэгтэйгээр "Утаа ба залуу эмэгтэйчүүдийн түүх" сэдэвт кейс үзэсгэлэн 88 Art Gallery – д зохион байгуулагдана. Тус үзэсгэлэн гуравдугаар сарын 11-нийг хүртэл үргэлжилнэ.
13.00
- Монгол Улс, Канад Улсын Зэвсэгт хүчний хамтарсан “Иргэн-цэргийн харилцааны офицерын олон улсын дамжаа” амжилттай зохион байгуулагдан өндөрлөж байна. Тус дамжааны хаалтын ажиллагаа “Бага баян Энхийн төлөө цогцолбор”-т болно.
14.00
- Монголын улаан загалмай нийгэмлэг зудтай байгаа аймгийн малчдад ээлжит хүмүүнлэг тусламжийн цувааг ачуулан явуулна. Нийт 7 аймгийн 25 сумын 2500 малчин өрхөд уг тусламж олгогдох юм. Ачааг 61-ийн гарамын ойролцоох агуулахаас ачуулна