Японы мэргэжлийн сүмо бөхийн гуравдугаар сарын тэмцээн ирэх ням гаригт (2018.03.11) Осака хотод эхэлнэ.
Бөхчүүд эдгээр өдрүүдэд Осака хотод бэлтгэлээ базааж байна. Энэ башёд ёкозүна Кисэносато болон ёкозүна Хакүхо М.Даваажаргал, ёкозүна Какүрюү М.Ананд нарын аваргууд барилдана. Гэхдээ Хакүхо, Кисэносато нар бэлтгэлд гараагүйгээс барилдах нь тодорхой бус байгаа аж.
Дээд зиндаанд Ичиножёо А.Ичинноров, Тамаваши Б.Мөнх-Оргил, Араваши Э.Дөлгөөн, Чиёошома Г.Мөнхсайхан нарын бөхчүүд барилдана.
Өнгөрөгч нэгдүгээр сарын башёд 10 даваа авсан Ичиножёо А.Ичинноров комүсүби цолтой барилдаж байгаа бол тавин хувийн амжилтаа үзүүлж чадаагүй Тамаваши Б.Мөнх-Оргил маэгашира 1-с барилдана.
Энэ башёгийн онцлох бөх бол Гүржийн бөх Точиношин билээ. Тэрбээр нэгдүгээр сарын башёд 14 даваа, нэг унаатайгаар башёг тэргүүлж, дээд зиндаанд анх удаа түрүүлсэн. 31 настай Точиношин Гүрж улсаас сүмо бөхийн дээд зиндаанд түрүүлсэн анхны сүмоч болж түүхэн амжилтын эзэн болсон. Мөн тэрбээр Европ тивээс Болгарын Котошюү (2008.IX), Эстоны Баруто (2012.I) нарын дараа түрүүлж буй гурав дахь бөх юм. Точиношин сэкивакэ цолтой барилдах бөгөөд энэ башёд өндөр цолтой бүхий л бөхчүүдтэй барилдана.
Нэгдүгээр сарын тэмцээнд чихрийн шижин өвчний улмаас амжилттай барилдаж чадаагүй Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ чансаа буурч жюүрёод барилдахаар болсон. Тэрүнофүжи цагтаа озэки цол хүртэж байсан юм.
Түүнээс гадна энэ башёгийн олны анхааралд өртөж буй бөх бол Таканоива А.Баасандорж билээ. Таканоива өнгөрсөн намар ёкозүна Харүмафүжи Д.Бямбадоржид зодуулж, хүнд бэртэл авсан гэх шалтгаанаар арваннэгдүгээр болон нэгдүгээр сарын башёг өнжсөн. Тэгвэл энэ башёд тэрбээр жюүрёод барилдахаар болжээ.
Эдгээр бөхчүүдээс гадна Кёкүшихо Т.Эрдэнэбаатар, Азүмарюү С.Тодбилэг, Сэро А.Өнөболд, Даишохо Ч.Шижирбаяр, Миторюү Б.Төрболд, Таканова А.Баасандорж нарын бөхчүүд жюүрёод барилдах юм байна.
Осака хотод болох хаврын башё гуравдугаар сарын 11-25-ны өдрүүдэд болно.
Зочин 2018-03-08 202.9.41.51
ёкозүна Ананд одоо нэг түрүүлмээр юм даа. Хоёр том аварга өнжих нь байна шүү дээ.Ичиножо ч түрүүлчих боломж бий. БНХАУ-аас барилддаг өвөрмонгол Энхтүвшин маань монголчуудтайгаа хамт байгаа нь сайхан харагдаж байна.
Зочин 2018-03-08 66.181.185.178
Ичинноровоо адуучин аавын хүү шүү чи нитгэрээд өгөөрэй амжилт!!!
Зочин 2018-03-08 124.158.109.140
мартсанаас мал мэнд үү гэгчээр, нөгөө арчаагүй муу алтан хошуут барилдах уу?
Зочин 2018-03-08 150.129.140.25
…айний мангаа шиг
Harumafuji Grand Yokozuna 2018-03-08 66.181.184.96
Teronofuji sagsalzaad ongirood baisan butsaad amitan boltson bnshdee, ter tsarai ntr n butsaad nusan taglaa bolj ee
зочин 2018-03-08 202.179.25.20
Ёкозүна Кисэносато болон ёкозүна Хакүхо М.Даваажаргал, ёкозүна Какүрюү М.Ананд нарын аваргууд барилдана. Хакүхо барууныг манлайлах бол Какүрюү зүүнийг тэргүүлнэ. гэж миний дэлгэц дээр гарч, дээр бичсэн улсынх дээр "ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж барилдана" гээд байгаа юм байх даа?
Ankhbayar 2018-03-08 60.249.85.147
Byambadorj awarga zodog tailsan shvvdee!!!
Zochin 2018-03-08 103.57.94.150
Sain oilgoj unsh
Харүмафүжи Д.Бямбадорж 2018-03-08 45.72.228.75
…..ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж нарын аваргууд барилдана. Хакүхо барууныг манлайлах бол Какүрюү зүүнийг тэргүүлнэ…????
зочмэ 2018-03-08 66.181.160.35
Д.Бямбадорж барилдана гэсэн өгүүлбэр алга хөгшөөн
Зочин 2018-03-08 117.111.1.209
Ч
Зочин 2018-03-08 117.111.1.209
Ама барилдах юм уууу сэтгүүлээээ