Шүлхийн голомтоос мал нэвтрүүлэхгүй байх үүрэг өгөгдөв

Хуучирсан мэдээ: 2018.03.08-нд нийтлэгдсэн

Шүлхийн голомтоос мал нэвтрүүлэхгүй байх үүрэг өгөгдөв

Шүлхийн голомтоос мал нэвтрүүлэхгүй байх үүрэг өгөгдөв

Хөвсгөл аймгийн Онцгой комиссын хуралдаан энэ сарын 6-нд болж, отроор өөр аймагт яваа малчдын бүртгэл судалгааг дахин гаргаж, шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналтын постуудыг нэмэгдүүлэхээр болжээ. Өнөөдрийн байдлаар тус аймгийн хэмжээнд 31900 мал өөр аймгийн нутагт отроор хаваржиж байгаа гэнэ.
Мал төллөх цаг болсон тул малчид орон нутагтаа ирэх учраас шүлхий өвчнөөс сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж голомт бүхий нутгаас ирж буй малыг оруулахгүй байх, эрүүл тайван бүс нутагт оторлоод ирж буй малыг халдваргүйжүүлэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах үүргийг мэргэжлийн байгууллагуудад өгчээ. Одоогоор аймгийн хэмжээнд Тариалан, Рашаант, Их-Уул сумын хил залгаа газруудад хяналтын 24 цагийн пост ажиллаж байгаа бөгөөд Завхан, Архангай аймгаас өвчин орж ирэх эрсдэлийг бууруулах зорилгоор хил залгаа сумдад хяналтын пост нэмэгдүүлэн ажиллаж эхэлжээ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж