Хүйтний эрч суларч, дулаарна

Хуучирсан мэдээ: 2018.03.08-нд нийтлэгдсэн

Хүйтний эрч суларч, дулаарна

Хүйтний эрч суларч, дулаарна

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан мэдээгээр энэ сарын 10-14-нийг хүртэлх хугацаанд хүйтний эрч суларч, дулаарах төлөвтэй байна.

Тодруулбал, энэ сарын 11-12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, 13-нд төв болон зүүн аймгуудын нутгаар бага зэргийн цас орно. Салхи 12-нд нутгийн баруун хэсгээр, 13-нд зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүснэ. Ихэнх хугацаанд Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 2-7 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан.

Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна. 13-нд нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж