Завхан аймгийн Л.Ванганы нэрэмжит Хөгжимт драмын театрын 60 жилийн ой энэ онд тохиож байна. Монголын төр-нийгэм, шашин-соёлын нэрт зүтгэлтэн, шарын шашны анхны тэргүүн буюу анхдугаар Богд Жавзандамба хутагт Г.Занабазарын амьдралаас сэдэвлэсэн “Өндөр гэгээн” дуулалт жүжгийг тус театрт өнгөрөгч даваа гаригт (2018.03.05) нээлтээ хийсэн бөгөөд энэ сарын 9-ний өдрийг хүртэл тоглох юм.
Тэгвэл оюунлаг завханчууд хөтөлбөрийн хүрээнд түүхэн жүжгийг ерөнхий боловсролын сургуулийн 10, 11, 12 дугаар ангийн сурагчдад үнэ төлбөргүй үзүүлэхээр болжээ. Өсвөр үеийнхний сэтгэлгээг хөгжүүлэх, өвөг дээдсээс өвөлсөн өв соёл, үүх түүхээ танин мэдэх, эх оронч үзлийг бий болгон төлөвшүүлэх зорилгоор аймгийн Засаг дарга Д.Батсайханы санаачилгаар сурагчдад түүхэн жүжгийг үнэгүй үзэж байна.
Өндөр гэгээн” дуулалт жүжгийг Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, Төрийн шагналт Н.Наранбаатар найруулжээ. Зохиолыг Төрийн шагналт Ц.Бавуудорж бичсэн бөгөөд монголчууд эв эеийг эрхэмлэж, залуу үеийнхэн монгол ахуй, түүхэн уламжлалаа дээдлэн хадгалж явахыг сургажээ. Хөгжмийн зохиолчоор Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од, ерөнхий зураачаар Улсын драмын эрдмийн театрын зураач Т.Ганхуяг ажилласан байна.
Жүжгийн гол дүр Өндөр гэгээнд тус театрын жүжигчин Ч.Лхагвадорж, Номунд Э.Мягмарцэцэг нар тоглож байгаа аж.
“Өндөр гэгээн” дуулалт жүжгийг Завхан аймгийн Хөгжимт драмын театрт гуравдугаар сарын 9-ний өдрийг хүртэл тоглох бөгөөд Уланбаатар хот болон Дархан-Уул, Орхон, Өвөрхангай аймагт тоглохоор төлөвлөж байгаа юм байна.
Ч.БОЛОР
БМ 2018-03-08 202.179.26.112
Дэлхийгээс тасарсан 200 жил.
Монгол 2018-03-08 103.9.89.194
Ямар зорилгоор энэ сэдэв сонгосноо эргэцүүлж нэг бодоорой
Энэ бодит дүрийг нэг талаас нь бус алдаа,оноог нь
Засагтхааны түүхтэй ямар холбоотойг нь харуулвал зүгээр дээ
БОГД 2018-03-08 66.181.182.148
ЗА ТЭГЭЭД НЯМДОРЖИЙГ Л МАГТАЖ БАЙХ БОЛЖ БАЙНА УУ? АДМИН ГУАЙ? ИЙМ НЭРНЭЭСЭЭ ИЧЭЭЧ " АДМИН" СОЛИОТОО
бямбаа 2018-03-08 66.181.182.148
сүүлийн үед зарим түүхчид барон унгерн, богд, өндөр гэгээнийг магтаад Төрийн шагнал авдаг жишиг тогтоод байгаа шүү дээ.
ТТ 2018-03-08 202.9.42.235
ҮНДЭСТНЭЭСЭЭ УРВАСАН ХҮН Л МУНДАГ БОЛЖ ХАРАГДАХ БОЖДЭЭ