Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Пхеньян, Вашингтоны хооронд яриа хэлэлцээ эхэлвэл өөрийн дүү Ким Ё Жоныг илгээж магадгүй хэмээн Өмнөд Солонгосын нэгэн дипломатч хэлжээ.
Нэрээ нууцалсан дипломат эх сурвалж хэлэхдээ “Ким Жон Унд Трампын Засаг захиргаанд уламжилсан мессеж бий. Гэхдээ тэр үүнийгээ олон нийтэд дэлгэж, шүүмжлэлийн бай болохыг хүсэхгүй. Трампын Засаг захиргаанд уламжилсан тэрхүү санал дипломат харилцаанд өмнө нь огт байгаагүй зүйл. Гэхдээ АНУ-ын засаг захиргаа үүнийг олон нийтэд дэлгэх эсэхийг би хэлж мэдэхгүй” хэмээжээ.
Вашингтонтой яриа хэлэлцээ хийх тэрхүү нөхцөлийг БНСУ-ын тусгай төлөөлөгч Чун АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх МакМастертай уулзахдаа танилцуулах ажээ.
Пхеньянд хоёр өдрийн айлчлал хийж, Ким Жон Унтай уулзсан БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний тусгай төлөөлөгчид өчигдөр (2018.03.08) Коммунист улсын удирдагчтай уулзсан уулзалтаа тайлагнаж, хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалт зохион байгуулах төлөвлөгөөний талаар хэлэлцэхээр АНУ-ыг зорьсон. БНСУ-ын тусгай төлөөлөгч Чун Е-Ёны хамтаар тус улсын Үндэсний тагнуулын газрын дарга Су Хун дагалдан яваа бөгөөд АНУ-ын Тагнуулын төв агентлагийн дарга Майк Помпеотой уулзах ажээ.
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё Жон өнгөрсөн сард БНСУ-ын Пёнчан хотод зохион явуулсан өвлийн олимпийн наадмын үеэр Хойд Солонгосын төлөөлөгчдийн хамт айлчилж, Ерөнхийлөгч Мүн Жэ Инийг Пхеньянд урьсан билээ. Коммунист дэглэмтэй Хойд Солонгосын удирдагчийн гэр бүлийн гишүүдээс Өмнөдөд айлчилсан анхны хүн болсон Ким Ё Жоныг одоо Ким Жон Уны дипломат харилцааны “гол зэвсэг” хэмээн олон улсын ажиглагчид бичиж байна.
Хойд Солонгос цөмийн хөтөлбөрөөс татгалзахад бэлэн гэв үү?
Пхеньянд айлчилсан БНСУ-ын тусгай төлөөлөгчид Сөүлд эргэж очсоныхоо дараа хийсэн албан ёсны мэдэгдэлдээ “АНУ хэрэв аюулгүй байдлыг нь хангах баталгаа өгч чадвал Пхеньян Вашингтонтой яриа хэлэлцээ эхлүүлж, цөмийн хөтөлбөрөөс татгалзахад бэлэн” хэмээн мэдэгдсэнийг уламжилсан юм. Мөн түүнчлэн Вашингтонтой яриа хэлэлцээ хийхээр тохиролцож чадвал өмнө нь хоёр Солонгосын хилийг заагласан цэрэггүй бүсэд гуравдахь удаагийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахаар ярилцжээ.
Түүгээр зогсохгүй болзошгүй дайны байдалд шилжихээс өмнө хоорондоо зөвшилцөхийн тулд Өмнөд, Хойд Солонгосын удирдагчид шууд утсаар харилцаж байхаар тогтжээ. БНСУ-ын тусгай төлөөлөгчдийн Пхеньянтай байгуулсан зургаан талт хэлэлцээнд тусгагдсан бас нэг зүйл нь хэлэлцээ үргэлжилж байгаа үед Хойд Солонгосын засгийн газар стратегийн зэвсэг, тэр дундаа цөмийн пуужин туршихгүй гэдэг амлалт ажээ.
БНСУ тусгай төлөөлөгчдөө Вашингтон руу илгээсний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын талаар анх удаа эерэг зүйл ярьж, “Яриа хэлэлцээ амжилттай болж магадгүй гэж бодож байна. Гэвч юу болохыг та бүхэн удахгүй харна” гэжээ. Тэрбээр мөн “Зүүн хойд Ази дахь цөмийн зэвсгийн аюул заналыг арилгах асуудал удахгүй шийдэгдэнэ” гэсэн юм.
Пёнчаны өвлийн олимпийн наадамтай холбоотойгоор БНСУ болон АНУ тус бүс нутагт эхлүүлсэн хамтарсан цэргийн хээрийн сургуулилтаа түр зогсоох шийдвэр гаргасан нь бүс нутгийн хурцадмал байдлыг түр намжаасан. Олон улсын ажиглагчид тус бүс нутгийн намжмал байдлыг энхтайван тогтоох эхний алхам гэж хэлж байгаа юм. Гэвч Пентагон хоёрдугаар сараас дөрөвдүгээр сарын хооронд “Foal Eagle” нэртэй цэргийн хээрийн сургуулилтыг уламжлал болгон зохион явуулдаг. Хэрэв Пентагон цэргийн хээрийн сургуулилтыг эхлүүлвэл бүс нутагт хурцадмал байдал дахин дэгдэх нь гарцаагүй.
Зочин 2018-03-08 202.179.24.78
Chono utluvch ishigmeigee, Tsorj utluvch banditaigaa gedeg baih aa.
Зочин 2018-03-08 202.179.24.78
Chono utluvch ishigmeigee8 Tsorj utluvch banditaigaa gedeg baih aa.
Долгор 2018-03-08 27.123.214.108
нүүрсээ ухаж гаргаад дуусахаараа яана даа Монголчууд минь турж үхэхгүйн тулд хэдэн малаа л маллаад байж дээ 2000 жилийн өмнө яаж амьдарч байсан яаг тэрүүгээрээ. Ухаж зарахаас өөр юм даанч хийж чадах бишдээ гэцүү бүрхэгхэн ирээдүй хүлээж байна даа яана даа үр хүүхдүүд минь
Хүннз 2018-03-08 202.179.27.135
БНСУ гэдэг улс АНУ-гүй бол үхэх юм байна л даа. Хойдуудтайгаа ярилцхын тулд америкаас зөвшөөрөл авах боллоо. Арчаагаа алдсан хогнууд вэ? америк яваад байхдаа яахав дээ. Цагийн байдлаас болоод нэг үндэстэн 2улсд хуваагдаж одоо энэ 2 улсын удирдлагууд уулзаад дараагийн асуудлаа шийдэх нь зөв. Үндэстэн хоорондын асуудал их эмзэг, тэр үнэстэнгүй америк үүнийг ойдгохгүй тиймээс энэ 2 улс өөрснөө учираа олог юун хээрийн сургууль вэ?
Зочин 2018-03-08 64.119.25.217
amerik huuchin zangaa hay
Зочин 2018-03-08 64.119.20.58
Хөөрхий жирэмсэн ч гэсэн ахдаа туслах ганц итгэлтэй хүн нь Ким Ё Жон бололтой.
зочин 2018-03-08 202.179.26.134
Манай Дарга нар Улсаасаа Хулгайлж, Луйвардаж Хоосон Ардчилал, Худлаа Хүний Эрх энэ тэр гэж ярьж байх хооронд Дэлхийн Улс гүрнүүд БХ, Зэр зэвсэгээ сайжруулж Хүчирхэгжиж том Гүрнүүдтэй яриа хэлэлцээний ширээний ард суухдаа тулж байдаг, Дэлхийн Улс орнууд Хөгжөөд Хүчирхэгжээд байдаг, Яандаа,
шонх 2018-03-08 202.9.43.67
суурин БАЛДАНД морь өгөх нь өгнөө гэхдээ нилээд гулгаж баиж өгнөө гэдэг л болжийна. НИЛЭЭД ЭРТХЭН БИ ЭНЭ ТУХАИ БИЧИЖ Л БАИВ ёстои юм ёсоороо болжийна.КИМ ХҮҮ ЗАВСАРЛАГА АВХААР ШИЙДЭВ БОЛОЛТОИ.өмнөд ба ёопооны хувь заяаг гартаа атгачихсан хүн ш дээ.ХҮЧИЙГ АТГАХ ИЙМ САИХАН өгөх юмтаи хүн болзлоо тулгадаг юм. ТЭСЧ ҮЛДЭХИЙН ИХ ТЭМЦЭЛД ОЛОН ОЛОН ГАРГАЛГАА АРГА МЕХАНИЗМ БИЙ. МОНГОЛ УЛС МААНЬ ХЭДҮИ БАГА ГЭЖ ХЭЛҮҮЛЭВЧ ХОЛБОГЧ ЗУУЧЛАГЧИЙН ҮҮРЭГ ГҮИЦЭТГЭХ ЧАДВАРГҮИ ГЭЖ ХЭН ХЭЛСИЙМ. гадаад идэвхтэи ДИПЛОМАТ БОДЛОГО ЭНХБАЯРААС ХОИШ ЭЗЭНГҮИДСЭН ДӨӨ.
Зочин 2018-03-08 64.119.16.209
УЛСАА ДАРЛААД ҮЛДЭХ АРГАА Л ЭНЭ БАЦААН ХАЙЖ Л БАЙНА.ККК
Зочин 2018-03-08 125.168.37.248
Энэ америкуудтай хvчээр яривал ойлгодог юм бн!! Орос 90 онд заавраар нь орж улсаа тараачихаад Америктай сайн найз болчих юм гэж муухай хууртсанаа Путин гарч ирж байж л хагас хугас ойогож байдаг! Гэтэл жижиг Ким хvv хvртэл мэддэг юм бн!! Азиуд арай л ухаалаг нь юмаа!!!
Зочин 2018-03-08 202.9.43.1
Үгээгүү ядуу, хоосон үзэл суртлаар тархи оюунаа дүүргэсэн, харгис бурангуй улсаар хөгжил дэвшлийн оргилд хүрсэн сайхан улсаа сүйтгүүлчих вий гэж Өмнө Солонгос айдаг баых даа.
Лхагва 2018-03-08 66.181.184.154
Үгээгүй ядуу улс сансарт хиймэд дагуул хөөргөж цөмийн техноллги эзэмшиж чадахгүй шүүдээ худлаа мэдэмхийрэх хэрэгүй үгээгүй ядуу улс гэдэг бол өрөнд баригдаж өтөнд идэгдсэн монгол юм
Зочин 2018-03-08 59.153.114.56
хойдууд том гэдгээ нотоллоо. өмнөдүүд манай монголоос жижиг юмаа зааварчлагаа авахаар янкууд руу зэрэг зэрэг харайлгацгааваа .
Зочин 2018-03-08 202.21.106.109
Үхнийчинь том… Хаа газрын дарангулагч нар том гуцаж байгаад л нохойн үхлээр л үхдэг шд.
Хусэйн , Кадафи гээд л ….
Kkkkk 2018-03-08 202.9.40.79
Chi ih hol anduurch yavnaa
Зочин 2018-03-08 83.97.157.201
Ednii araas kim chin un,Putin,Maduro….
РАВДАН 2018-03-08 66.181.160.27
УУЛЗАХ ГАЗАР УЛААНБААТАР ШҮҮ!
Зочин 2018-03-08 103.26.195.77
ЭНЭ ЖИЖИГХЭН КИМ ДДЭЛХИЙН ТОМЧУУДТАЙ ҮЕИЙН ЮМ ШИГ Л ТОМРОХ ЮМ МАНАЙ МОНГОЛЫН ХЭДЭН ДАРГА НАР ГАНЦФРИДЛАНДЫН АРД ГАРААДД ИРЖ ЧАДАХГҮЙ ХОРИОД ЖИЛ БОЛЖ БАЙНА МОНГОЛ ХЭМЭЭХ НЭРИЙГ Ч БААСТАЙ НЬ ХУТГАЖ БАЙНА ДАА НЭГ Л ИХ ДОЛЬГИНОЖ ГҮЙЛДСЭН АМЬТАС
ким 2018-03-08 119.40.103.186
Яриа хэлэлцээ амжилттай болж магадгүй гэж бодож байна. Гэвч юу болохыг та бүхэн удахгүй харна” Малайзад ах нь үхсэн тул дахин ХОРИГ тавив
Зочин 2018-03-08 202.131.236.170
БНСУ бүх зүйлээ АНУ-аас асуудаг уяатай нохой юмаа.
Зочин 2018-03-08 119.40.103.186
Вашингтон найтаахад Сөүлд ханиагана
Зочин 2018-03-08 124.158.126.17
Монголчууд БНСУ-д очиж хар бор ажлыг хийнэ.
Зочин 2018-03-08 202.21.106.154
Монголчууд тэгвэл тэр уяатай нохойны хар ажлын хийдэг зарц нь юм байна
Зочин 2018-03-08 103.229.177.18
монголоор дүүрэн дээд боловсролын үнэмлэхтэй,ажилгүй ажил олдсон ч 400000-500000 аас хэтрэхгүй хоосон ярьсан боолын шахам хөдөлмөр эрхэлсэн залуучууд байна.Яах бусдаас гуйхгүй улсдаа валют оруулж ирж байгаа хүмүүсээ хар ажлын мал,боол энэ тэр гэж доромжилдог юм бэ.больвол таарна.магадгүй тэр боол моол гээд байгаа нөхөр хүртэл ямар нэг замаар гадны орноос хэн нэгний явуулсан мөнгөөр сурч боловсорсон л байгаа.