Хүний эрхийн төлөө цогтой тэмцэгч гэгдэж байсан Мьянмарын Төрийн зөвлөх Ан Сан Су Чигийн угсаатны цөөнх рахинжа иргэдийн талаар явуулж буй бодлоготой холбоотойгоор АНУ дахь Дайны хохирогчдын дурсгалын музей 2012 онд гардуулсан Эли Визелийн нэрэмжит шагналыг хүчингүй болгосноо мэдэгджээ.
Тус музейн захирал Мьямарын удирдагчид илгээсэн захидалдаа “Энэ шийдвэрийг гаргахад амар байгаагүй боловч танай улсын аюулгүй албаныханы гарт амиа алдаж, орон гэрээсээ дүрвэсэн олон мянган хүний төлөө ингэхээс өөр арга байсанүй” гэжээ.
Ан Сан Су Чигийн улс төрийн нөлөө хэдийгээр цэргийн дэглэмтэй энэ улсад хязгаарлагдмал боловч угсаатны цөөнх болсон рахинжа иргэдийг мөрдөж, хавчин, олноор нь устгаж буй энэ шударга бус харгислалыг зогсоох гэж оролдоогүй, зүгээр харж суусан хэмээн олон улсыг зүгээс түүнийг эсэргүүцэн, шүүмжлэх болсон юм.
2017 оны арваннэгдүгээр сард Оксфорд хот 1997 онд түүнд олгосон Эрх чөлөөний шагналаа цуцалснаа мэдэгдэж, түүний хөргийг хүндэт самбараас буулгасан юм.
2017 оны наймдугаар сараас хойш Рахинэ мужийн 688,000 иргэн хавчлага, хядлагын улмаас орон гэрээ орхин дүрвэсэн. АНУ рахинжа угсаатны талаар явуулж буй Мьянмарын бодлогыг үндэсний цэвэрлэгээ гэж нэрлэсэн юм. Гэвч Мьянмарын аюулгүй албаныхан үүнийг үгүйсгэсээр ирсэн билээ.
Эх сурвалж: CNN