Хилийн боомтууд амарч байна | News.MN

Хилийн боомтууд амарч байна

Хуучирсан мэдээ: 2018.03.08-нд нийтлэгдсэн

Хилийн боомтууд амарч байна

Хилийн боомтууд амарч байна

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр /2018.03.08/ тохиосон тул Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд амарч буй ажээ.

Энэ өдрийг хуульд Нийтээр тэмдэглэх баярын өдөр хэмээн зааж бүх нийтээр амран, тэмдэглэн өнгөрүүлдэг. Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу нийтээр амрах баярын өдрүүдэд урд хилийн боомт амардаг байна. Маргаашнаас хилийн боомтууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхлэх аж. Харин өнөөдөр олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчиж байна.

Г.ХОРОЛ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж