Чандмань-Өндөр сум түргэний машинтай болов

Хуучирсан мэдээ: 2018.03.08-нд нийтлэгдсэн

Чандмань-Өндөр сум түргэний машинтай болов

Чандмань-Өндөр сум түргэний машинтай болов

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Эрүүл мэндийн төвийн автомашин олон жил ашиглагдсаны улмаас эвдрэл гэмтэл байнга гарч, иргэдэд түргэн шуурхай эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх боломжгүй болоод байжээ. Иймээс шинэ автомашинтай болох хүсэлтийг Эрүүл мэндийн яаманд тавьснаар туулах чадвар сайтай, тусгай тоноглол бүхий автомашиныг тус эмнэлэгт салбарын яамнаас олгосон байна.

Ингэснээр тус аймгийн хойд талын 8 сумын Эрүүл мэндийн төв 100 хувь шинэ автомашинтай болж, иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх боломжоор хангагджээ. Шинэ түргэний машиныг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар хүлээлгэн өгсөн байна.

Мөн тэрбээр Чандмань-Өндөр суманд ажиллахдаа ерөнхий боловсролын сургуульд 3,1 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, тавилга, эд зүйлийг гардуулан өгчээ.

Тус сумын ерөнхий боловсролын сургуулийн барилгын ашиглалтын хугацаа дуусаж, мэргэжлийн хяналтын байгууллагаас ‘ашиглаж болохгүй’ гэсэн дүгнэлт гарсан байсныг тойргоос нь сонгогдсон гишүүн холбогдох байгууллагад уламжилснаар энэ оны төсөвт шинэ барилгын ажлыг эхлүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг суулгуулж, ажил эхлэх боломжтой болгожээ. 

 

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж