Манчестер Сити дунд шөвөгт шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2018.03.08-нд нийтлэгдсэн

Манчестер Сити дунд шөвөгт шалгарлаа

Манчестер Сити дунд шөвөгт шалгарлаа

Английн Манчестер хотын “Этихад” цэнгэлдэх хүрээлэнд талбайн эзэн Манчестер Сити клуб Швейцарын Базел клубыг хүлээн авч Аваргуудын лигийн хариу тоглолтоо хийлээ. Хоёр багийн эхний тоглолт гурван долоо хоногийн өмнө Базел клубын талбайд болоход зочлон тоглосон Манчестер Сити клуб 4-0 харьцаатай хожоод байсан. Иймд Базел клубын хувьд дараагийн шатанд шалгарах гэвэл 5-аас дээш гоолоор хожих даалгавартай “Этихад” цэнгэлдэхэд хүрэлцэн ирсэн.

  • Манчестер Сити 12 Базел (гоол: Г.Жесүс 8’, М.Эльюнусси 17’, М.Ланг 71’) “Этихад” цэнгэлдэх хүрээлэн

Манчестер Сити: К.Браво, Данило, Ж.Стоунс, Э.Ляпорт, А.Зинченко, И.Гюндоган (Б.Диаз 66’), Я.Туре, П.Фоден (Т.Адарабиойо 89’), Б.Силва, Г.Жесүс, Л.Сане

Базел: Т.Вацлик, М.Сухи, Ф.Фрай, Л.Лакруа, М.Ланг, Д.Кутеша, Л.Зуффи, Б.Риверос, К.Буа (В.Штокер 68’), Д.Оберлин (Р.ван Волфсвинкел 74’), М.Эльюнусси

Ингээд хоёр багийн хариу тоглолт эхлээд удаагүй байтал Г.Жесүс гоол оруулж Базел клубыг хүнд байдалд оруулсан. Базел клуб дараагийн шатанд шалгарах гэвэл 6-аас дээш гоол оруулах шаардлагатай болсон. Хэдийгээр нөхцөл байдал Манчестер Ситигийн талд давуу байдлыг бий болгоод байсан ч зочдоос М.Эльюнусси болон М.Ланг нар гоол оруулсан. Ямартаа ч хожигдол гэдгийг энэ улиралд тун бага үзэж буй Манчестер Сити клубыг талбайд нь хожиж чадсан нь Базел клубын хувьд нэр төрийн хэрэг юм. Ийнхүү Базел аяллалаа өндөрлүүлсэн бол Манчестер Сити клуб хоёр тоглолтын үр дүн 5-2 харьцаатай ялалт байгуулж дараагийн шатанд шалгарлаа. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж