Канад, Мексикийг татвараас чөлөөлнө

Хуучирсан мэдээ: 2018.03.08-нд нийтлэгдсэн

Канад, Мексикийг татвараас чөлөөлнө

Канад, Мексикийг татвараас чөлөөлнө

АНУ-ын Цагаан ордон ган болон хөнгөн цагаанд импортын татвар ноогдуулах тухай шийдвэрээ бага зэрэг зөөллөж, зарим оронд импортын татварын хөнгөлөлт үзүүлнэ гэж мэдэгджээ. Импортын татварын хөнгөлөлт үзүүлэх орнуудын тоонд АНУ-ын гангийн томоохон нийлүүлэгч Канад, Мексик багтах аж.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт импортоор оруулж буй ган болон гангийн бүтээгдэхүүнд 25 хувийн татвар, хөнгөн цагаанд 10 хувийн татвар ноогдуулна гэж мэдэгдсэн.  АНУ-ын энэ шийдвэрийг ган үйлдвэрлэгч орнууд төдийгүй Европын холбоо эсэргүүцэж, Хятад хариу арга хэмжээ авахаа амласан билээ.

Хятадын Гадаад харилцааны сайд Ван И мэдэгдэл гаргаж, “Хятад, АНУ хоёр улс сөргөлдөгч биш, түнш байхыг хичээх нь зүйтэй” хэмээсэн юм.

Европын холбоо АНУ-ын импортын татварын хариуд АНУ-ын экспортын брэнд бүтээгдэхүүн болох Харли-Дэвидсон мотоцикль, бурбон дарс болон самрын тосонд импортын татвар ноогдуулна гэж мэдэгдсэн.

Трампын импортын гангийн бүтээгдэхүүнд татвар ноогдуулах санал дотоод, гадаадад эсэргүүцэлтэй тулгарч байгаа хэдий ч Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерсын мэдээлснээр ерөнхийлөгч дээрх шийдвэрийг хэрэгжүүлэхээр энэ долоо хоногийн сүүлээр гарын үсэг зурах нь тодорхой болжээ. АНУ сүүлийн жилүүдэд гадаад худалдаанаас байнга алдагдал хүлээж ирсэн гэж үзэж буй Трамп ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжихээ амласан билээ.  Энэ хэргийн улмаас Трампын эдийн засгийн зөвлөх, чөлөөт худалдааг эрхэмлэдэг Гэри Кон өнгөрсөн мягмар гаригт албан тушаалаасаа чөлөөлөгдсөн.

Эх сурвалж: BBC

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж