Кока Кола согтоох үйлчилгээтэй ундаа худалдаанд гаргана

Хуучирсан мэдээ: 2018.03.08-нд нийтлэгдсэн

Кока Кола согтоох үйлчилгээтэй ундаа худалдаанд гаргана

Кока Кола согтоох үйлчилгээтэй ундаа худалдаанд гаргана

Кока Кола компани 125 жилийн түүхэндээ анх удаа согтоох үйлчилгээтэй ундааг Японд худалдаанд гаргахаар төлөвлөж байна. Японд эрэлт хэрэгцээ нь улам нэмэгдэж буй Чу-Хи нэртэй ундаатэй төстэй шинэ бүтээгдэхүүн 3-8 хувийн спиртийн агууламжтай байх гэнэ.

Япон дахь Кока Кола компанийн гүйцэтгэх захирал Иорг Гардуно хэлэхдээ “Энэ бол зах зээлд гаргахаар туршиж буй жирийн л бүтээгдэхүүн. Гэхдээ бид өмнө нь бага зэрэг согтоох үйлчилгээтэй бүтээгдэхүүн туршиж байгаагүй” хэмээн мэдэгдсэн байна.

Кока Кола компани гэхдээ бага зэрэг согтоох үйлчилгээтэй шинэ бүтээгдэхүүнийг Японы зах зээлээс бусад зах зээлд гаргахгүй ажээ. Японд шар айрагны нэг шинэ төрөлд тооцогддог Чу-Хи ундааг бүсгүйчүүд ихэд таалдаг гэнэ.

Кока Кола компани согтууруулах төрлийн шинэ бүтээгдэхүүн худалдаанд гаргах гэж буй тухай таамаг өнгөрсөн оноос яригдаж байсан юм.

Ундаа шиг амттай боловч бага зэрэг согтоох үйлчилгээтэй “Hooch”, “Reef”, Smirnoff Ice” болон “Bacardi Breezer” ундаанууд 1990-ээд оноос Их Британийн зах зээлд гарч эхэлсэн юм.

Гэвч ундаа шиг амттай боловч их хэмжээгээр уувал согтоодог эдгээр ундаанууд хүүхэд залуусыг согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх шалтгаан болж байна гэх шүүмжлэл гарсан билээ.

Эх сурвалж: BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж