Нэшвилл 9 дараалсан ялалт байгууллаа

Хуучирсан мэдээ: 2018.03.08-нд нийтлэгдсэн

Нэшвилл 9 дараалсан ялалт байгууллаа

Нэшвилл 9 дараалсан ялалт байгууллаа

Хойд Америкийн ҮХЛ-н мөсөн талбайд өнөөдөр 9 тоглолт боллоо. Эдгээр тоглолтуудаас Нэшвилл Предаторс баг талбайдаа Даллас Старс багийг хүлээн авч 2-0 харьцаатай ялалт байгуулснаар сүүлийн 9 тоглолтдоо ялалт байгуулж байна.

Тоглолтын эхний 2 үед гоол ороогүй бөгөөд 3-р үед 2 гоол орсон. Талбайн эздээс өвлийн солилцоогоор Чикаго Блэйкхаукс багаас ирсэн шинэ цэрэг Р.Хартмэн болон төвийн тоглогч Н.Бонино нар гоол оруулсан. Р.Хартмэны хувьд шинэ багийнхаа төлөө анхны гоолоо оруулж байгаа нь энэ ажээ.

Лигт шилдэг хамгаалалтаараа гайхагдаж буй Нэшвилл Предаторс баг улирлын 65 тоглолтоос 42 тоглолтод ялалт байгуулж 93 оноогоор Өрнөд бүсийг тэргүүлж байна. Тэд дараагийн тоглолтоо Баасан гаригийн өглөө Анахайм Дакс багтай хийнэ.

Колумбус чухал хожлоо авлаа

Өнгөрсөн улиралд гайхалтай тоглож багийнхаа түүхэнд хамгийн өндөр оноо болох 108 оноо авч плэй-оффт шалгарсан Колумбус Блю Жакетс баг энэ улиралд тийм ч сайнгүй тоглож байна. А.Панарин хэмээх Оросын авьяаслаг залуу тоглогчийг эгнээндээ нэгтгэсэн ч энэ улиралд плэй-оффт орж чадах эсэх нь тодорхойгүй байгаа. Колумбус Блю Жакетсчууд өнөөдөр лигийн шинэ цэрэг Вегас Голден Найтс багийг өөрсдийн талбайдаа хүлээн авч 4-1 харьцаатай ялалт байгуулсан байна.

Колумбус Блю Жакетс баг ялалтын өнөөдрийн ялалт тэдний плэй-оффын бүс руу оруулсан. Үлдсэн тоглолтууд Колумбусчуудын хувьд маш чухал болж байна. Дорнод бүсийн 8-р байранд 73 оноотой бичигдэж байгаа. Тэдэнтэй плэй-оффын эрхийн төлөө Флорида Пантерс, Каролина Харрикейнз, Нью-Йорк Айландерс болон Нью-Йорк Рейнжерс багууд хүчтэй өрсөлдөөн үзүүлж байна. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж