Шашин хоорондын мөргөлдөөн олшров | News.MN

Шашин хоорондын мөргөлдөөн олшров

Хуучирсан мэдээ: 2018.03.07-нд нийтлэгдсэн

Шашин хоорондын мөргөлдөөн олшров

Шашин хоорондын мөргөлдөөн олшров

Азийн орнуудад шашин хоорондын мөргөлдөөн гарах нь нэмэгджээ. Тухайлбал, буддын шашинтан олонх Мьянмар улсад исламын шашин шүтлэгтэй рожинга үндэсний цөөнхийн эсрэг дайралт гарч олон улсын анхаарлыг татсан. Олон мянган рожинга үндэстэн Мьянмарын иргэдийн дайралт болон цэргийн ажиллагаанаас болж хөрш Бангладеш зэрэг исламын шашинтан олонх улс руу дүрвэсэн юм. Тэгвэл Шри-Ланка улсад буддын шашинт иргэд исламын шашинтнуудын бизнесийн байгууллага, сүм хийд рүү халдаж үймээн дэгдээх болов. Шри-Ланкын ерөнхийлөгч онц байдал тогтоосон боловч мөргөлдөөн зогсохгүй байгааг цагдаагийн газраас мэдээлсэн байна. Мөргөлдөөний улмаас нэг цагдаа гэмтэж бэртсэн аж. Энэхүү мөргөлдөөн ням гаригийн шөнө залуус хоорондоо мөргөлдөж, буддын шашинтан амь үрэгдсэнээс үүджээ. Шри-Ланкын цайны цэцэрлэгт хүрээлэнгээрээ алдартай, жуулчдын ихээр зорчдог бүсэд ийнхүү шашны мөргөлдөөн гарсан нь аялал жуулчлалд хохирол учруулжээ.

Шри-Ланкын исламын шашинтнуудыг иргэдийг хүчээр элсүүлж, буддын шашны археологийн дурсгалт газруудыг сүйтгэж байгаад буруутгаж байна. Түүнчлэн Мьянмараас дүрвэж ирсэн рожинга үндэстнийг эсэргүүцэн жагсаал зохион байгуулж байв. Шри-Ланкын ерөнхийлөгч мөргөлдөөн гарсны дараа тус бүс нутагт долоо хоногийн онц байдал тогтоожээ. Шри-Ланкад Тамилийн салан тусгаарлагчдын эсрэг иргэний дайнаас бүрэн сэргэж амжаагүй байгаа нөхцөлд шашны мөргөлдөөн гарах болсон нь засгийн газрын санааг зовоож байгаа аж. Тус иргэний дайн 26 жилийн турш үргэлжилсний эцэст 2009 онд дуусчээ. Шри-Ланкын 21 сая хүн амын 9 хувь нь исламын шашинтан юм. Энэ нь үндэсний цөөнх Тамилчуудын дараа орох маш бага бүлэг аж.

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2018-03-07 103.26.194.232

Манайх ч гэсэн анхаарахгүй бол ядуу зовсон зүдэрсэн хүмүүст их анхаарал тавьсан дүртэй гадны шашины байгууллагууд ажиллаад хүчээ аваад эхэлсэн шүү анхаарч байгаа байгууллага байна уу үгүй юу хоорондоо хэрүүл хийж ясаа булаацалдаж байх хооронд үндэсний аюулгүй байдалд заналхийгээд эхэлсэн байгааг мэдэж байгаа болов уу.

Avatar

Зочин 2018-03-07

Удахгүй ОХУ-д газар авна даа. Хэрэв ОХУ нь Сирийг алдах л юм бол кавказыг алдаснаас ялгаагүй юм болно.

Avatar

s*** 2018-03-07 61.123.62.121

Laluud bol xarin ch durem juramtai Ene medeeg unshij bxad xen xucherxiilel uildeed baina novshiin budda bgaa bizdee Novshiin Tuvd xel shutsen malnuudaa

Avatar

Зочин 2018-03-07 66.181.183.174

uuruu l tuvdiin h**** tussan amitan bn . yer ni suuliin ued iim amitad olshirjee. huuchin bsan esvel odoo bolgoh geed bgaa yumiig zaaval nuguu tald ni garch muuldag . ene talaar hiirhdeg uls ih bolj . zagalmailsan etseg ni baabar yum uu

Avatar

Зочин 2018-03-07 103.9.91.40

Буддистууд дэлхийн хүн амын тал нь ш дээ. Лалуудын мөхөл нь ирсэн бол буддыг уурлуулах явдал мөн билээ.

Avatar

Зочин 2018-03-07 202.70.42.194

Laliinhan davarch baij nuduulee biz…manaid ch bayan ulgiid hasaguud davraad baigaa bizdee. atsnuudiig haga darah heregtei

Avatar

Сайт аа 2018-03-07 202.72.245.220

БҮДҮҮЛЭГ ХАРАНХУЙ ЛА ЛАРЫН ЛАЛ ШАШНЫХАН БУСАД ШАШНЫГ ОГТ ХҮЛЭНН ЗӨВШӨӨРӨХГҮЙ ЭЛДЭВ ХОРОН АЖИЛАГАА ЯВУУЛДАГААС ТЭД ТЭВЧИХГҮЙ ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ АВСАН БОЛОХООС ЭХЛЭЭГҮЙ ЮМ ШҮҮ, ЮМНЫ УЧИР ОЙЛГОХГҮЙ МЭДЭХГҮЙ БАЙЖ БҮҮ ХУДАЛ МЭДЭЭ БИЁИЖ БАЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж