Мэргэжлийн хяналтынхан шалгалт хийлээ

Хуучирсан мэдээ: 2011.08.16-нд нийтлэгдсэн

Мэргэжлийн хяналтынхан шалгалт хийлээ

Архангай аймгийн Цэнхэр суманд ашигт малтмал олборлож буй аж ахуйн нэгжүүдийг энэ сарын 4-10-нд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шалгалт хийжээ. Уг шалгалтад “Алтан дорнод Монгол”, “Монгол газар” компанитай нөхөн сэргээлтийн гэрээ байгуулан ажиллаж байгаа 19 аж ахуйн нэгжийн 40 объект хамрагдсан байна. “Алтан дорнод Монгол”, “Монгол газар” компани нь нөхөн сэргээлт хийсэн талбайд аж ахуйн нэгжүүдийг оруулан, эфель угаалгаж байсан ба тэдэнтэй гэрээ байгуулж, 100 сая хүртэлх төгрөгийн төлбөр авсан гэнэ. Эдгээр компани “Урт нэртэй” хуулийг зөрчиж, Харгуйт, Будант, Өлзийт, Тээл, Их Тээлийн голыг их хэмжээгээр бохирдуулжээ. Архангай аймгийн болон Цэнхэр сумын ИТХ, Засаг дарга дээрх хуулийг хэрэгжүүлээгүйгээр барахгүй Цэнхэр сумын ИТХ уг хууль бус үйл ажиллагааг дэмжсэн тогтоол гаргаж, компаниудаас хандив төлбөр авч байсныг шалгалтын явцад илрүүлсэн байна. Тиймээс МХЕГ-аас дээрх компаниудын үйл ажиллагааг бүрмөсөн зогсоож, алт угаах 40 төхөөрөмжийг нь хураан, Байгаль орчны багц хууль зөрчсөн аж ахуйн нэгжүүдэд 35 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж