22 компанийн 154,595 хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2018.03.07-нд нийтлэгдсэн

22 компанийн 154,595 хувьцаа арилжжээ

22 компанийн 154,595 хувьцаа арилжжээ

2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр I, II, III ангиллын 22 хувьцаат компанийн 154,595 ширхэг хувьцаа арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 7 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс ‘Жуулчин Говь’ (JGV+14.62%) болон ‘Дархан Зочид Буудал’ (DZG+14.57%) компаниудын  хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол ‘Бөөний Худалдаа’ (BHL-15.00%) болон ‘Фронтиер Лэнд Групп’ (MDR-7.25%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 3,997 ширхэг үнэт цаасыг 397.7 сая төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энэ өдөр ‘TOP 20’ индекс 20690.79 нэгж болж 1.22 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,501,448,734,980 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү. 

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж