Нийслэлийн шилдэг 8 эмэгтэйг тодрууллаа | News.MN

Нийслэлийн шилдэг 8 эмэгтэйг тодрууллаа

Хуучирсан мэдээ: 2018.03.07-нд нийтлэгдсэн

Нийслэлийн шилдэг 8 эмэгтэйг тодрууллаа

Нийслэлийн шилдэг 8 эмэгтэйг тодрууллаа

Нийслэлийн засаг даргын Тамгын газраас нийслэлийн шилдэг 8 эмэгтэйг тодрууллаа.

Нийслэлийн шилдэг эмэгтэйгээр Монгол Улсын гавьяат багш, Ардын багш Л.Гантөмөр, Монгол Улсын гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор Р.Оюунбадам, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Б.Оюунгэрэл, Онц тээвэрчин Г.Дунгаамаа, “Жүр үр” ХХК-ийн захиргаа эрхзүйн албаны дарга Б.Мөнхзул, “Хатан заяа” салоны шивээсчин, алдарт эхийн нэг, хоёрдугаар одонтой ээж Д.Ундармаа, Яруу найрагч Б.Ичинхорлоо, Дуучин С.Нараннар шалгарсан юм.

Шилдэг эмэгтэйчүүдийн танилцуулга:

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ, АРДЫН БАГШ Л.ГАНТӨМӨР.

Бага ангийн багшаас ажлын гараагаа эхэлсэн Л.Гантөмөр багшийн удирсан анги монгол хэлний олимпиадад дүүрэг, хот, улсад тогтмол тэргүүн байр эзэлдэг, 5 жил тутамд явагддаг яамны шалгалтаар 100 хувийн дээд амжилт тогтоож байсан нь түүний багшлах ур чадвар, хичээл зүтгэлтэй шууд холбоотой. Бяцхан шавь нараа сурган хүмүүжүүлэхээс гадна хамтрагч багш нартаа өөрийн арга туршлага зааж сурган, мэдсэн сурснаа бусаддаа хуваалцан сурган хүмүүжүүлэх их үйлсийн аянд бяцхан шавь нарынхаа шуугианаас холдож чадалгүй зүтгэж явна.

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ХУУЛЬЧ, ХУУЛЬ ЗҮЙН УХААНЫ ДОКТОР Р.ОЮУНБАДАМ.

Улсад тэр дундаа хорих байгууллагын удирдлагаар олон жил ажилласан түүнийг Монголын анхны эмэгтэй хурандаа, Эмэгтэйчүүдийн хорихын дарга, гавьяат хуульч, доктор гэдгээр сайн танина. Шийдвэр гүйцэтгэх байгууллагад олон жил ажилласан гавьяат маань өдгөө Шихихутаг их сургуульд багшилж, ирээдүйн хуульч нарыг бэлтгэх их үйлсэд ханцуй шамлан зүтгэж байна.

ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН Б.ОЮУНГЭРЭЛ.

Нийслэлийн ууган төрөх Өргөө амаржих газрын эх баригчаар 38 жил ажилласан Банзрагчийн Оюунгэрэл. 19800 хүүхдийг эсэн мэнд эх барьж, хүйн ээж нь болсон тэрээр Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол тэмдгээр шагнагдсан. Өргөө амаржих газрын хоёр, Монгол Улсын долоон Эрүүлийг хамгаалахын гавьяатны нэг юм. Тэрээр дэлхийн зургаан тэрбум дахь иргэний үе чацуутан Т.Бумбаярыг, Монгол Улсын хоёр сая, гурван сая дахь иргэн, нийслэлийн нэг сая дахь иргэнийг эх барьжээ. Түүний өвөө, аав нь олон хүүхдийг эх барьсан алтан гартнууд байжээ.

ОНЦ ТЭЭВЭРЧИН Г.ДУНГААМАА.

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын хоёрдугаар баазын троллейбусны жолооч, онц тээвэрчин Гомбодоржийн Дунгаамаа. “Цахилгаан тээвэр” компанид 1995 оны арваннэгдүгээр сард кондуктороор ажилд орсноосоо хойш үр бүтээлтэй ажиллаж байгаа нэгэн. Нийслэлийн өнгө төрх болсон нийтийн тээврийн салбарт зүтгэж, нийслэлчүүддээ түргэн шуурхай, цэвэрч нямбай, соёлтой үйлчилж байгаа эмэгтэйг онцолж байна. Тэрээр “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын хоёрдугаар баазын 20 эмэгтэй жолоочийн нэг юм.

“ЖҮР ҮР” ХХК-ИЙН ЗАХИРГАА ЭРХЗҮЙН АЛБАНЫ ДАРГА Б.МӨНХЗУЛ.

1998 онд 1 технологич, 2 туслах ажилтантай 5 нэрийн бялуу үйлдвэрлэн үйл ажиллагаа эхлүүлж байсан“Жүр үр” ХХК нь өдгөө 380 гаруй ажиллагсадтай, 40 гаруй нэрийн бялуу, 100 гаруй нэр төрлийн амтат бүтээгдэхүүн үйлдвэрлэн Улаанбаатар хотод 5 салбар, Дархан Эрдэнэт хотод 3 салбартай томоохон аж ахуйн нэгж болжээ.

АЛДАРТ ЭХ УНДАРМАА.

“Хатан заяа” салоны шивээсчин, алдарт эхийн нэг, хоёрдугаар одонтой ээж Д.Ундармаа. Тэрээр хоёр хүү, дөрвөн охинтой бөгөөд өдгөө 33 настай. Гоо сайхны шивээсчний мэргэжлээрээ 10 гаруй жил ажилласан. Түүний хань Л.Отгонбаяр “Империал такси” компанид жолоочоор ажилладаг. Танилцаад 20 шахам жил болж байгаа энэ өрхийн хос баганын нэг Д.Ундармааг Нийслэлийн шилдэг эмэгтэйгээр шалгарууллаа. Д.Ундармаа “Хатан заяа” салоны хамт олонтойгоо ирэх тавдугаар сард БНСУ-д болох тэмцээнийг зорих гэж байна.

ЯРУУ НАЙРАГЧ Б.ИЧИНХОРЛОО.

Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу най­рагч Баярхүүгийн Ичинхорлоо нь 1990 онд “Тэнгэр”, 1991 онд “Эх нутаг” шүлгээрээ “Болор цом” яруу найргийн наадамд дараалан түрүүлсэн цорын ганц яруу найрагч юм. ‘Гэгээн зүг’ номоороо МЗЭ -ийн шагнал хүртсэн яруу найрагч маань өдгөө Монгол Улсын Үндэсний Номын Сангийн захирлаар ажиллаж байна.

ДУУЧИН С.НАРАН.

Монголын рок попын тайзыг өөрийн өвөрмөц дуу хоолойгоороо хөглөдөг дуучин бол поп дива С.Наран. СУИС-ийн кино драмын ангийг жүжигчин мэргэжлээр төгсч улмаар Бээжингийн Драмын улсын академийн урлагийн менежментийн ангийг төгссөн дуучин маань “Сайхан”, “My voice”, “Best of Naran” зэрэг бие даасан цомгуудаа гаргаж, 2009 онд “My Voice” анхны бие даасан тоглолтоо хийснээс хойш “My Voice-II”, “Happy Naadam”, “Welcome to my heart” зэрэг тоглолтоо ард түмэндээ толилуулсан төдийгүй Монгол, Англи, Орос, Хятад, Япон хэл дээр цомог гаргасан Монголын цор ганц дуучин юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2018-03-07 103.26.194.232

Үр дүнгүй иймэрхүү шагналаа болиочээ оронд нь бүтээлч ажил хийгээд хүмүүсийнхээ оюун тархитай нь ажиллаачээ хуульч Оюунханд гуай бол бөөн туршлага бөөн мэдлэг зөв ашиглаачээ.

Avatar

зочин 2018-03-07 150.129.141.154

эмэгтэй хүн эрхийнхээ төлөө тэмцэж байна.монголоор дүүрэн шагнал авмаар мөртлөө тодорхойлуулах газаргүй ажил хийж өөрийгөө тэжээх цалингаа бусдад байнга зориулдаг эгэл баатруудыг нюсын сэтгүүлч та нар зөв тодорхойлж бай .байнгын давтамжтай бусдаас илүү баатар юм шиг пауз нараа боль.энэнд чинь хүмүүс дургуцдаг юм. нийгмээ сайхан болгох гэж байгаа бол…

Avatar

Зочин 2018-03-07

Ийм нэг хачин шагнал, шалгаруулалтаа зогсоогооч ээ. Ямар утга байнаа.

Avatar

Зочин 2018-03-07 150.129.141.138

БУСАД НЬ ШИЛДЭГ БИШ ТААРУУХАН ЭМЭГТЭЙЧҮҮД ЮМ ШИВ ДЭЭ. МАНАЙХНЫ ЭНЭ НЭГ ШАГНАЛД ДУРТАЙ ЗАН, ШАГНАЛ ХАВТГАЙРУУЛАХ ХҮМҮҮСИЙГ ЯЛГАХ ГЭСЭН ХӨГИЙН ЗАНШИЛ ХЭЗЭЭ УСТАЖ ҮГҮЙ БОЛОХ ЮМ БЭ? УРЛАГИЙНХАН, ТАМИРЧДИЙГ МАСТЕР МАСТЕР БИШ, ГАВЬЯАТ ГАВЬЯАГҮЙ ГЭЖ ЯЛГАДАГ БАЙСАН ОДОО МАЛЧДЫГ МЯНГАТ МЯНГАТ БИШ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ШИЛДЭГ ШИЛДЭГ БИШ ЭНЭ ОДОО АРАЙ АРАЙ Л БАЙНА ШҮҮ

Avatar

zochin 2018-03-07

Шивээсчин хүүхнээс өөр эм хүйстэй юм олдсонгүй юү,

Avatar

Зочин 2018-03-07 202.21.106.113

тэр 6 хүүхэд үйлдвэрлсэн эх хойтон дахиад нэг хүүхэд нэмэхийг ерөөж бн

Avatar

Зочин 2018-03-07 202.179.31.62

Хүнд болж л өгвөл урам, баяр бэлэглэж байх нь зөв. Урмаар тэжээгддэг! Урмын бэлэгнээс хэн ч ангид оршдоггүй. Цаанаасаа бүх юм жигд хуваарьтай. Тэрнийг алдаршууллаа гээд таниас юу ч гарахгүй. Баяр хүргэх л гээгүй бол алдаршсан хүмүүсийн царайруу харж нервээ барж ч яадаг юм бэ.

Avatar

Зочин 2018-03-07 202.9.44.73

Баяр хүргэе! Шилдэг эмэгтэйчүүд бна.Хүн хүний бодол өөр! Хий атаархаж бхаар баярын өдрөөр өөдрөгөөр хандаач адилхан бүсгүй хүн бна даа! Бүх бүсгүйчүүлдээ баярын мэнд хүргэж сайн сайхныг ерөөе!

Avatar

Өвгөн 2018-03-07 202.9.41.45

Би "зураач"-ийн сэтгэгдэлтэй санал нэг байна. Харахад бүгд л мэдэх хүмүүс байх шиг. Манийхаа л ижил,аягүй бол маниасаа ч барагтайхан мэдлэгтэй хүмүүс их өндөрт мандаж байгааг харахад нэг л итгэж өхгүй байна даа. Урмы нь бодоод болтугай, болтугай. Амжилт гэе дээ. Баяр,баяр.

Avatar

45456 2018-03-07 84.109.241.24

За одоо больж үз. Энэ хүмүүс мөнгө төлсөн нь энэ шагнал гээд байгаа юмыг авч нэр зүүж байгаа. Ийм юмнаас ичмээрий. Хэн мөнгө хийж байнаа? Хошин шогоо больж үз.

Avatar

Зураач 2018-03-07 202.9.43.193

Ер нь ингэж шалгаруулах гэдэг нь ялгаварлал уусгэж байдаг маш будуулэг явдал юм аливаа юмыг болвол уралдуулж дугаарлахгуй байвал амьдрал зев байгаа хэлбэр юм

Avatar

Зочин 2018-03-07 202.9.42.70

Жүжигчин Ундармаа болмоор юм

Avatar

Зочин 2018-03-07 202.9.42.70

Жүжигчин Ундармаа л шилдэг болмоор юм

Avatar

zochin 2018-03-07 202.9.40.22

Энэ хэд дотор дээд боловсрол эзэмшсэн хүн алга байна.

Avatar

Зочин 2018-03-07 202.9.40.22

хэдэн он бээ

Avatar

Zochin 2018-03-07 79.194.95.161

Naran, 1 turuhiin emegtei bol bish ee. 1 turuh chin avilga avch baij huduldug biz dee. Tegeheer ene udaan ajilsan emegtei buur arhag avilgach baih oo. 1 turuhud hariltsaanii soyoltoi ajlaa setgeleesee hiideg hun baidaggui ,emch nar ni uruundee tamhi tataad arhi uugaad suuj bdag , mun tangarag urgusun emch nar zuvluguu ugduggui ,.zagnaad l toohgui , harin gariin tsailgahaar huduldug yum bna lee.

Avatar

зочин 2018-03-07 183.81.171.3

Их сайхан тэнгэрлэг, хөдөлмөрч , авьяаслаг эмэгтэйчүүд байна. Амжилт хүсэе

Avatar

эр хүн 2018-03-07 202.70.34.98

Мундаг бүсгүйчүүд байна. Амжилт хүсье та бүхэндээ.

Avatar

Зочин 2018-03-07 202.179.26.243

Ер нь тэгээд энэ өдрийг монгол эмэгтэйчүүдийн өдөр болгох нь зөв ҮҮ!!!! Уул нь энэ өдөр чинь ян ханууд эрхээ хамгаалж тэмцсэн л өдөр юм гэсэн . Өөр өдөр олдоогүй л юм байх даа . Оросууд л манайд энэ өдөрийг баяр болгосон. Манайханд бол эх үрсийн баяр гээд 6сарын 1 гэдэг өдөр байгаа шүү дээ
Худлаа энэ хүүхнүүдийг хошгоруулаад л …. Энэ өдрийнхөө учирыг я сайн олоогүй байж … Орос манайх 2 л тэмдэглэдэг …. Улс даяараа амралтын өдөр болгоод л … Нэг бодлын ичмээр ч юм шиг

Avatar

Зочин 2018-03-07 66.181.187.121

Чи өөрөө учрыг олоогүй мэдэмхийрч яваа хүн юмаа даа.

Avatar

Зочин 2018-03-07 202.179.26.243

Энэ ичинхорлоо гэдэг хүн ямар сургууль төгссөн юм бол ? Нэг шүлэг уншсан , улаан хацартай хүүхэн л бсан . Одоо том дарга болсийн шив

Avatar

Зочин 2018-03-07 66.181.187.121

Чи хүн муулж чаддаг юм байна харин хоёр сайхан үг холбож бичиж чаддагүй бололтой хөөрхийдөө

Avatar

GAN 2018-03-07 66.181.187.217

XYNEE SALGARYYLJ CHADDAGGYIEE NCHINXORLOO DYYCHIN NARAN XOER BAS EY CH BILEE DEE YTAGGYI EM XEREG ALGA XENII YRAG TOROL BE

Avatar

зочин 2018-03-07 49.0.218.73

жүр үр мооднаас гараад удаж байна. ямар мэдрэмжшүй шалгаруулдаг юм бэ. одоо жүр үрийг идэх хүн олдохгүй шдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж