Дарханы хэвлэл мэдээллийнхэн спортоор өрсөлдлөө | News.MN

Дарханы хэвлэл мэдээллийнхэн спортоор өрсөлдлөө

Хуучирсан мэдээ: 2018.03.07-нд нийтлэгдсэн

Дарханы хэвлэл мэдээллийнхэн спортоор өрсөлдлөө

Дарханы хэвлэл мэдээллийнхэн спортоор өрсөлдлөө

Үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний 105 жилийн хүрээнд МСНЭ-ийн Дархан салбар зөвлөлөөс спортын 3 төрөлт тэмцээнийг 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдөр зохион байгууллаа. Цаг наргүй хөдөлмөрлөдөг энэ л салбарын хамт олон ойн өдрөө угтан цагийг зөв боловсон өнгөрүүлж, салбарын үйл ажиллагааг сурталчлах үүднээс тус тэмцээнийг явуулжээ. Гар бөмбөг, ширээний теннис, Дартс гэсэн 3 төрөлт тэмцээнд нийтдээ 20 гаруй хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцож хурд хүч, авхаалж самбаагаараа өрсөлдсөн байна. Гар бөмбөгийн тэмцээн эрэгтэй эмэгтэй нийлсэн холимог багаар өрсөлдөж Г.Энх-Од ахлагчтай баг тэргүүлж, Л.Отгонбаатар ахлагчтай баг дэд байранд оржээ. Ширээний теннисний эрэгтэй, эмэгтэй 2 төрлөөр зохион явуулсан бөгөөд эрэгтэй төрөлд ТВ12 телевизийн захирал Г.Энх-Од тэргүүлсэн бол эмэгтэй төрөлд Нийгмийн даатгалын хэлтсийн хуулийн зөвлөх, хэвлэл мэдээллийн ажилтан Г.Мөнхгэрэл тэргүүн байранд оржээ. Дартсын тэмцээн мөн эрэгтэй эмэгтэй 2 төрлөөр явагдаж эрэгтэй төрөлд Аа Жи Би телевизийн захирал Отгонбаяр, эмэгтэй төрөлд аймгийн ЗДТГ-ын хэвлэлийн ажилтан Л.Буянхишиг тэргүүлжээ. Багийн нийлбэр дүнгээр Г.Энх-Од ахлагчтай баг тамирчид шалгарч шилжин явах цомын эзэд болсон байна. Энэ удаагийн спортын тэмцээний хамгийн ахмад тамирчин нь МУСГЗ сэтгүүлч Ө.Рагчаасүрэн, Б.Норовсамбуу, Хишигсүрэн нар байлаа. Ахмад нь залуу, дунд үеийнхэндээ үлгэр дуурайлал болж залуучуудынхаа зохион байгуулсан үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон юм.

Эх сурвалж: ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж