Мартын 8-ны тренд нь хатаасан цэцгийн баглаа

Хуучирсан мэдээ: 2018.03.07-нд нийтлэгдсэн

Мартын 8-ны тренд нь хатаасан цэцгийн баглаа

Мартын 8-ны тренд нь хатаасан цэцгийн баглаа

Мартын 8 буюу Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг оросууд өргөн дэлгэр тэмдэглэдэг. Энэ баярын гол бэлэг нь цэцгийн баглаа юм. Гэхдээ энэ жилийн онцлог нь хатаасан цэцгийн баглаа болж байна хэмээн Флорист.ру компанийн захирал Талия Ахметова РИА Новости-д ярьсан байна.

Уламжлал ёсоор эдгээр өдрүүдэд цэцгийн үнэ 5-30 хувь нэмэгддэг нь энэ жил ч бас ажиглагджээ.

Гэхдээ дан хатаасан цэцэг биш шинэ цэцэгтэй хосолсон баглаа ид моодонд орж байгаа ажээ. Хамгийн их гүйлгээтэй байдаг сарнай, алтан зул цэцгийн эрэлт энэ жил ч их хэвээр байгааг цэцгийн худалдаачид хэлсэн байна.

Цэцгийн сүлжээ худалдааны Flower lab-ийн төлөөлөгчийн хэлснээр энэ Мартын 8-наар өнгөрсөн жилийнхээс их буюу 30 мянга орчим алтан зул цэцэг борлуулах төлөвлөгөөтэй байгаа гэжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж