Бүжгийн задгай талбайг Москвад байгуулна

Хуучирсан мэдээ: 2018.03.07-нд нийтлэгдсэн

Бүжгийн задгай талбайг Москвад байгуулна

Бүжгийн задгай талбайг Москвад байгуулна

Москва хотын Поклонная уулан дахь Ялалтын паркад бүжгийн задгай талбайг ирэх дөрөвдүгээр сарын эхээр ажиллуулахаар зэхэж байгаа талаар Москва хотын захиргаа мэдээллээ.

Энэ талбайд хүссэн хүн очиж бүжиглэж болохын зэрэгцээ бүжгийн мэргэжлийн багш нар зааж сургах ажээ. Бүжгийн үдэшлэг амралтын болон бүх нийтийн баярын өдрүүдээр зохиогдох бөгөөд бүжгийн хамтлагууд ирж тоглох юм.

Бүжгийн үдэшлэгийг сонгодог, танго, рокн ролл гэх мэт төрөлжүүлэн зохиохоор төлөвлөж байна.

Бүжгийн талбайн хэмжээ нь 520 кв метр бөгөөд энэ нь нэг зэрэг 20 хос бүжиглэх боломжтой гэсэн үг юм. Бүжгийн талбайг тойруулан үзэгчдийн суудлыг байрлуулжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж