Нийслэлчүүд орон нутагт 5000 м2 газар үнэгүй өмчлөх боломжтой | News.MN

Нийслэлчүүд орон нутагт 5000 м2 газар үнэгүй өмчлөх боломжтой

Хуучирсан мэдээ: 2018.03.07-нд нийтлэгдсэн

Нийслэлчүүд орон нутагт 5000 м2 газар үнэгүй өмчлөх боломжтой

Нийслэлчүүд орон нутагт 5000 м2 газар үнэгүй өмчлөх боломжтой

Нийслэлийн хэмжээнд 2003-2018 оны хооронд нийслэлийн Засаг даргын 156 удаагийн захирамжаар нийт 191.276 иргэнд 10087.2 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлээд байгаа бөгөөд нийслэлийн суурьшлын бүсийн газар өмчлөл 80 хувьтай байна.

Нийслэлийн суурьшлын бүсэд шинээр олгох газрын нөөц байхгүй байгаа бөгөөд нийслэлийн иргэд орон нутагт газар өмчлөх бүрэн боломжтой юм. Тухайлбал, Монгол Улсын иргэн газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу нийслэлд 0.07 га буюу 700 м2, аймгийн төвд 0.35 хүртэл га буюу 3500 м2, сумын төв, тосгонд 0.5 га буюу 5000 м2, нийслэлийг орон нутагтай холбосон улсын чанартай авто замын дагуу 0.07 га буюу 700 м2 газрыг өмчлөх боломжтой байдаг.

Нийслэлийн иргэд орон нутаг газар өмчлөх хүсэлтэй бол Улаанбаатар хотод газар өмчлөөгүй тодорхойлолтыг нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүд болох Дүнжингарав, Мишээл, Драгон, Оргил төвд байрлах нийслэлийн Газрын албаны цонхноос авч тухай орон нутгийн газрын асуудал эрхэлсэн байгууллагад хандах юм. Тодорхойлолт авахдаа иргэний үнэмлэхтэйгээ ирнэ. Хэрвээ хүүхдийн нэр дээр тодорхойлолт авах бол ээж нь иргэний үнэмлэхтэй ирж Улаанбаатар хотод газар өмчлөөгүй тодорхойлолтыг авна.

2017 оны байдлаар хөдөө орон нутагт газар өмчилж авахыг хүссэн нийт 35274 иргэнд нийслэлд газар өмчилж аваагүй тухай тодорхойлолтыг гарган өгсөн байна гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-07

Телевлелтгуй хот, замбараагуй гэр хороолол, газар олголт унэхээр хэтэрлээ! Тэр нь иргэдийн аюулгуй амьдрах эрхийг ноцтой зерчиж бугдээрээ " угаартаж" бна.

Avatar

Анхаар 2018-03-07 103.229.123.124

ТҮЦ нүүдийг бүгдийг нь ачиж шилэн ТҮЦ шахах гэж байна Сү.Батболд.

Avatar

Зочин 2018-03-07 203.91.115.36

"ENTER" КОМПЬЮТЕР ЗАСВАР
Ажлын байран дээр болон хаягаар компьютерийн техник хангамж болон программ хангамжийн бүх төрлийн гэмтэлийг оношлож чанартай засварлана, форматлана. Мэргэжлийн болон бусад бүх төрлийн программ, тоглоом гэх мэт бүх төрлийн зүйлс суулгана. Оригнал вирусны програмуудаас компьютерийн үзүүлэлтэнд нь тохируулан суулгана, вирус арилгана.
– Принтер таниулна:,
– Wifi-Switch тохируулна.
– Устсан файл сэргээнэ.
– Гэрээр компьютерийн анхан, дунд, гүнзгий шатны хичээл заана.
Албан байгууллага, айл өрх, интернэт кафетай хамтран ажиллана.
Mанай засвар үйлчилгээний давуу тал нь оригнал программаар үйлчлэхээс гадна компьютерт шаардагдах бүхий л зүйлсээр чанартай үйлчилдэгт оршино.Баталгаа өгнө.
Холбоо барих утас:98-888-171

Avatar

Sa 2018-03-07 2.134.232.9

Ingeheeree l huviin gazar bolood mal belchih bolomjgui bolj ireeduid suireh ni ldee

Avatar

Зочин 2018-03-07 150.129.140.25

Эзэнгүй талаа эрхтэн дархтан нар өөрсдөө ав даа

Avatar

Зочин 2018-03-07 182.160.3.201

Зөвөө Монголын УУдам тал нутгийн эзэд 3-хан сач Монгол хүн Ыайгалийн баялаг алт дархан цаазат ан амьдад малын билчээрийг үлдээж бүх 1500000 км .кв иутгаа одоо төрж байгаа нялхасаас эрхэм өвөө эмээ нарт хүртэл Төрсөн сут аймгийн баг хороонд нь Олгожход 5000 байтугай сая төрсөн иргэнээ өнөр болно гэж нэшг хүнийг 4-5 хүний илүү газар олгоход МОНГОЛ УЛС ТОГТВОРТОЙ ХӨГЖИНӨӨУтаатай УБ-аас Уаган нутгагтаа Та хзссэнээрээ газраа авч ИХ эзэн Чингийсийн Дэлхийг байлдан дагуулж ээзэлж авч өгсөн Ионгол Нутагтаа тархан ЭЗэн болж суурьшиж бүх насаараа бүх 9 үеэ Ионголдоо амьдруулж болноо Эх нутгаа зорих цаг болсоон УБ бол газар дуусаогүй яах вэТөв аймгийн нэг сумын газраас бага жижигхэн хар цэг шиг талбайд осол аваараар,архи хар тамхи зодоон хулгай дээрмээр өдөр хонгийг өнгөрөөж Монголоо Алдсан Монгол байх нь Та Амьдаараа Үхсэн хүн гэж өөрийгөө тооцохдой адил шүү Мэргэжлийн хүнийы үгээ Төрөөс орон нутгаа зорих айл бүрийг Үнэгзүй нүүлгэж өагөх шаардлагатай Ингэж л уиаанаас салнагэж та мэдэж бгаа байхаа??

Avatar

mongol 2018-03-07 218.206.217.146

hutsaas bgaarai yun ungui adilhan l mongol ymar n uneer ymar n unegui avdiin

Avatar

Зочин 2018-03-07 182.160.2.66

Цахимаар газраа хувьчлаачээ. Өргөдлөө

Avatar

Зочин 2018-03-07 43.228.131.133

Аав нь байж болдоггүй ааав нь хүн биш юм уу

Avatar

2018-03-07 124.41.67.231

аав нь архи уучих нь хаха

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж