iPhone утсаа асаахын тулд 47 жил хүлээх хэрэгтэй болжээ | News.MN

iPhone утсаа асаахын тулд 47 жил хүлээх хэрэгтэй болжээ

Хуучирсан мэдээ: 2018.03.07-нд нийтлэгдсэн

iPhone утсаа асаахын тулд 47 жил хүлээх хэрэгтэй болжээ

iPhone утсаа асаахын тулд 47 жил хүлээх хэрэгтэй болжээ

Хятадын Шанхай хотод хоёр настай жаал ээжийнхээ iPhone утсаар тоглож, нэвтрэх нууц үгийг нь олон дахин буруу оруулснаас 47 жил ашиглаж чадахааргүй түгжиж орхижээ. Энэ явдал өнгөрсөн нэгдүгээр сард болсон бөгөөд хүү гар утсан дээрээс хүүхдэд зориулсан танин мэдэхүйн видео үзэж байтал ийм зүйл болжээ.

Хүүгийн ээж гэртээ ирээд утсаа асаах гэтэл 25 сая минутын хугацаанд ашиглах боломжгүй гэсэн бичиг гарсан байна. Жаал хүүг нэвтрэх нууц үгийг буруу оруулах тоолонд iPhone утас тодорхой хугацаагаар түгжигдэж байсан нь нэмэгдсээр 25 сая минут буюу 47 жил болсон байна.

Бүсгүй Шанхай хотын “Apple” нэрийн дэлгүүрийн ажилтнаас тусламж авахаар очсон боловч тэрбээр ийм гар утсыг дахин ашиглахын тулд 47 жил хүлээх эсвэл утсан дээрх мэдээллийг бүгдийг устгаж, дахин суулгахаас өөр аргагүй гэжээ. “Apple” нэрийн дэлгүүрийн ажилтны хэлж буйгаар iPhone утасны нэвтрэх нууц үгийг буруу оруулснаас ашиглах боломжгүй болсон ийм тохиолдол хэд хэдэн удаа гарсан бөгөөд нэг удаа бүр нууц үгийн оролт 80 жилээр түгжигдсэн тохиолдол гарч байжээ.

Бүсгүй болсон явдлын талаар ярихдаа “Би гар утсаа дахин ашиглахын тулд 47 жил хүлээж чадахгүй.  Тэгээд ач хүүдээ энэ бол чиний аавын буруугаас болсон гэж хэлэх гэж үү?” гэжээ.

Эх сурвалж: SouthChinaMorninPost

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

xaaxa 2018-03-07 202.131.236.170

yamar shaadiin be. Chinii aawiin buruugaas bolj emee ni porno bichlegee awj chadalgui 47 jil boljee gez achdaa helne ain hahaha

Avatar

Зочин 2018-03-07 125.168.37.248

Самсунг нь арай аятайхан юм шиг санагддаг!

Avatar

Зочин 2018-03-07 202.9.41.45

iphone balai l gesen ug dee,
samsung bsan bol hedhen minutiin daraa dahiad l kodoo oruulchihna

Avatar

Зочин 2018-03-07 182.160.32.211

yuun syrtei yu. huuchin medeellee ustguulaad dahin shineer suulgaad boloo gesn baina.

Avatar

Ah 2018-03-07 67.81.182.161

Shineer utas ab,huuhdee humuujil

Avatar

Монгол хакер 2018-03-07 202.72.245.220

ЮУН СҮРТЭЙ ЮМ БЭ АВАХД ИР БИ ЯНЗЛААДӨГЬЕ

Avatar

Зочин 2018-03-07 77.111.245.13

Үхсэн ацаараа чи муу янзлах юм. Монгочууд хэдэн хулгайн iРhone-оо өөрсдөө янзалж чадахгүй бөнөөр нь урагшаа авч явж хятадуудаар IMEI-ын өөрчилж авч ирдэг байж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж