iPhone утсаа асаахын тулд 47 жил хүлээх хэрэгтэй болжээ

Хуучирсан мэдээ: 2018.03.07-нд нийтлэгдсэн

iPhone утсаа асаахын тулд 47 жил хүлээх хэрэгтэй болжээ

iPhone утсаа асаахын тулд 47 жил хүлээх хэрэгтэй болжээ

Хятадын Шанхай хотод хоёр настай жаал ээжийнхээ iPhone утсаар тоглож, нэвтрэх нууц үгийг нь олон дахин буруу оруулснаас 47 жил ашиглаж чадахааргүй түгжиж орхижээ. Энэ явдал өнгөрсөн нэгдүгээр сард болсон бөгөөд хүү гар утсан дээрээс хүүхдэд зориулсан танин мэдэхүйн видео үзэж байтал ийм зүйл болжээ.

Хүүгийн ээж гэртээ ирээд утсаа асаах гэтэл 25 сая минутын хугацаанд ашиглах боломжгүй гэсэн бичиг гарсан байна. Жаал хүүг нэвтрэх нууц үгийг буруу оруулах тоолонд iPhone утас тодорхой хугацаагаар түгжигдэж байсан нь нэмэгдсээр 25 сая минут буюу 47 жил болсон байна.

Бүсгүй Шанхай хотын “Apple” нэрийн дэлгүүрийн ажилтнаас тусламж авахаар очсон боловч тэрбээр ийм гар утсыг дахин ашиглахын тулд 47 жил хүлээх эсвэл утсан дээрх мэдээллийг бүгдийг устгаж, дахин суулгахаас өөр аргагүй гэжээ. “Apple” нэрийн дэлгүүрийн ажилтны хэлж буйгаар iPhone утасны нэвтрэх нууц үгийг буруу оруулснаас ашиглах боломжгүй болсон ийм тохиолдол хэд хэдэн удаа гарсан бөгөөд нэг удаа бүр нууц үгийн оролт 80 жилээр түгжигдсэн тохиолдол гарч байжээ.

Бүсгүй болсон явдлын талаар ярихдаа “Би гар утсаа дахин ашиглахын тулд 47 жил хүлээж чадахгүй.  Тэгээд ач хүүдээ энэ бол чиний аавын буруугаас болсон гэж хэлэх гэж үү?” гэжээ.

Эх сурвалж: SouthChinaMorninPost

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж