Р.Надал, С.Вавринка нар Индиан Уэлльс тэмцээнд оролцохгүй

Хуучирсан мэдээ: 2018.03.07-нд нийтлэгдсэн

Р.Надал, С.Вавринка нар Индиан Уэлльс тэмцээнд оролцохгүй

Р.Надал, С.Вавринка нар Индиан Уэлльс тэмцээнд оролцохгүй

Талбайн теннисний АТР-н мастерс-1000 ангиллын энэ оны эхний тэмцээн Индиан Уэлльс тэмцээн эхлэж байна. Эрэгтэй теннисчдийн АТР-н мастерс-1000 ангиллын тэмцээн нь Их Дуулга тэмцээний дараа орох нэр хүндтэй тэмцээн юм. Одоогийн байдлаар мастерс-1000 тэмцээн нь жилд 9 удаа зохиогддог бөгөөд Индиан Уэлльс тэмцээн нь оны эхний мастерс-1000 ангиллын тэмцээн юм. 8.6 сая ам.долларын шагналын сантай уг тэмцээнд түрүүлсэн теннисчин чансааны оноон дээрээ 1000 оноог нэмж авна.

31 дэх удаагаа зохиогдож буй энэ удаагийн Индиан Уэлльс тэмцээнд тус тэмцээний 3 удаагийн аварга Испаний Р.Надал болон өнгөрсөн оны дэд аварга Швейцарын С.Вавринка нар бэртлийн улмаас оролцохгүй. Р.Надал энэ оны Австралийн Их Дуулга тэмцээний дунд шөвөгт шалгарсан. Харин хамгийн сүүлд Мексикт болсон Асапулькогийн тэмцээний мэдүүлэгт нэрээ өгсөн байсан ч бэртлийн улмаас оролцож чадаагүй. Тэрээр энэ долоо хоногт эхлэж буй Индиан Уэлльс тэмцээнд оролцож чадахгүй болоод байгаа Р.Надал “би Индиан Уэлльс болон Миами мастерс тэмцээнүүдэд оролцож чадахгүй болсон” хэмээн ярьсан байна.

Ийнхүү Индиан Уэлльс тэмцээнд дэлхийн шилдгүүдийн нэг Р.Надал оролцож чадахгүй болсон бол мөн энэ цаг үеийн шилдэг тамирчин 32 настай Швейцар теннисчин С.Вавринка оролцож чадахгүй болсон байна. С.Вавринка өнгөрсөн онд бэртлийн улмаас төдийлөн өндөр формтой байж чадаагүй. Энэ жил мөн түүний бэртлийн асуудал үргэлжилж байна.

Б.БямБАбаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж