"Пёнчан 2018": Монголын төрийн далбааг мандуулав

Хуучирсан мэдээ: 2018.03.07-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

"Пёнчан 2018": Монголын төрийн далбааг мандуулав

"Пёнчан 2018": Монголын төрийн далбааг мандуулав

БНСУ-ын Пёнчан хотноо гуравдугаар сарын 9-18-ны өдрүүдэд өвлийн паралимпийн XII наадам болох билээ. Олимпийн тамирчдын хотхонд өнөөдөр Монгол улсын төрийн далбааг мандуулах ёслол боллоо. Уг хүндэтгэлийн арга хэмжээнд энэ удаагийн Паралимпийн өвлийн наадамд оролцох багийн бүрэлдэхүүн болон Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Ганболд, Зохион байгуулах хороо, олимпийн хотхоны удирдлагууд оролцсон байна. ЭСЯ-наас өчигдөр багийн бүрэлдэхүүнийг Инчоны олон улсын нисэх буудалд тосч авсан бөгөөд наадмын үеэр бүхий л талаар дэмжин туслахаа илэрхийлсэн юм. 

Өвлийн паралимпийн XII наадам гүйлт болон уулын цана, биатлон, хоккей, тэргэнцэртэй кёрлингийн спортын 6 төрлөөр 49 орны 670 тамирчин 80 багц медалийн төлөө өрсөлдөнө.

Пара гүйлтийн цанын тамирчин Б.Ганболд гурван төрөлд уралдах бөгөөд гуравдугаар 12-д 20 км-т, 14-ний өдөр 10 км-т, 17-ны өдөр 1 км-ийн зайд тус тус хурд, хүчээ сорино.

Б.Ганболд Олон улсын паралимпийн хорооноос гаргасан сүүлийн чансаагаар (2018.02.26) LW-6 ангилалд 55 тамирчнаас 23 дугаарт байрт жагсчээ.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж