Эрүүгийн цагдаагийн алба Нийслэлийн цагдаагийн газар хамтарсан хэсэг саун массажны энэ оны нэгдүгээр сараас гуравдугаар сар хүртэл гэнэтийн хяналт шалгалтуудыг хийж ажиллажээ. Шалгалтын явцад цагдаагийн байгууллагаас биеэ үнэлэхийг зохион байгуулдаг 47 үйлдлийг илрүүлжээ. Ингэхдээ нийт 357 биеэ үнэлэгч охид эмэгтэйчүүдийн 112-ийг нь үзлэг шинжилгээнд хамруулсан байна.
112 эмэгтэй үзлэгт орсны 67 хувь нь БЗХӨ-тэй, тэмбүү 76 хувь Заг хүйтэн 14.9, Трихомониаз 9 хувьд нь илэрсэн байгаа юм.
Э.Ариун