Бишкекээс ирээд Улаан-Үд рүү | News.MN

Бишкекээс ирээд Улаан-Үд рүү

Хуучирсан мэдээ: 2018.03.07-нд нийтлэгдсэн

Бишкекээс ирээд Улаан-Үд рүү

Бишкекээс ирээд Улаан-Үд рүү

Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит эрэгтэйчүүдийн олон улсын уламжлалт тэмцээн ирэх амралтын өдрүүдэд ОХУ-ын Улаан-Үд хотод болно. 23 дахь удаагийн тэмцээнд МЧБХ-ны 2018 оны эрэгтэйчүүдийн чансааны нэг, хоёрдугаарт эрэмбэтэй бөхчүүд зодоглох бөгөөд маргааш Буриадын нийслэлийг зорих юм. Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Э.Бэхбаяр (Хангарьд), Ц.Цогбадрах (Алдар), 61 кг-д Т.Түвшинтулга (Аваргууд), Ц.Чинзориг (Мэргэд хангай), 65 кг-д Т.Тулга (Арслан), Б.Батмагнай, 70 кг-д Б.Бямбадорж (хоёул Алдар), Л.Батбаяр (Женко), 74 кг-д Г.Мандахнаран (Алдар), З.Сумъяабазар (Арслан), 79 кг-д Г.Төрболд (Женко), 86 кг-д О.Үйтүмэн (Алдар), П.Өнөрбат (Хасу-Мегастарс), 92 кг-д Л.Төртогтох (Арслан), Д.Доржсүрэн (Аврагч), Ч.Алтангэрэл (Хилчин), 97 кг-д Ө.Батзул (Аврагч), Б.Одсүрэн (Мэргэд хангай), 125 кг-д Н.Золбоо (Хүч), М.Лхагвагэрэл (Аварга) гэсэн 20 тамирчин ОУХМ Б.Батзоригийн удирдлага дор оролцоно. Түүнчлэн олон улсын шүүгч Х.Ганболд, Л.Болормаа, Б.Алтангадас нар тэмцээнийг дэнслэх юм.

Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2018-03-07 66.181.176.222

Ene chuluut gej hen ch sonirhdoggui balai buhud mun ch ih mungu zarah yum daa, hurdhan olimpiin turluus hasagdaad zuil duusaasai bilee

Avatar

Зочин 2018-03-07 103.10.197.58

Бишкекийн Азийн аваргаас чөлөөтийн эмэгтэйчүүд 1 алт, 3 мөнгө, 3 хүрэл, эрэгтэйчүүд 2 мөнгө, 2 хүрэл авсан юм шиг байна. Албан ёсны мэдээ байхгүй. Гэхдээ чансааны хүснэгтээс нь ингэж дүгнэлээ. Хэн, хэн хэрхэн барилдсан талаар ямар ч мэдээлэл алга. Дэндүү хариуцлагагүй, мөнгө үрж тэнэснээ ядаж тайлагнах хэрэгтэй шүү дээ.

Avatar

зочин 2018-03-07 182.160.5.141

ойрын жилүүдэд дэлхийн аварга,олимпоос медаль авах тамирчин алга байна,ганц мандахнаран нас нь явчихсан,хичээгээд ,хичээгээд нэмэр алга ,мандахнаран финалд арчуулсан шүү дээ,

Avatar

Зөгий 2018-03-07 59.153.113.108

Бөхчүүддээ амжилт хүсье. МЧБХ ялангуяа гадаадад болж байгаа тэмцээний дүнг цаг тухайд нь мэдээлж байвал сайн байнав Мэдээж холбоонд чинь мэдээлэл хариуцсан нэг биш ажилтнууд байдаг байхв Харамсалтай нь ажлаа хийдэггүй, чадвар муутай, хурд, мэдрэмжгүй мануухайнууд суугаа бололтой. Жишээ: Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мэдээлэл байхгүй. Явлааь Орхон аварга боллоогээд л болоов Эрэгтэйчүүдийн барилдааны тулаар бөх сонирхогчид чинь ямар ч мэдээлэл байхгүй сууж байна даа. Мэдээ шаардаж байна шүү, бид.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж