“Kobe Steel”-ийн тэргүүн албан тушаалаасаа огцорлоо | News.MN

“Kobe Steel”-ийн тэргүүн албан тушаалаасаа огцорлоо

Хуучирсан мэдээ: 2018.03.07-нд нийтлэгдсэн

“Kobe Steel”-ийн тэргүүн албан тушаалаасаа огцорлоо

“Kobe Steel”-ийн тэргүүн албан тушаалаасаа огцорлоо

Японы ган үйлдвэрлэгч “Kobe Steel” групп бүтээгдэхүүний чанар, эдэлгээний талаар хэрэглэгчдэд хуурамч мэдээлэл тараасны төлөө группын захирал Хирояа Кавасаки  уучлал гуйж, албан тушаалаа огцорчээ.

Кавасаки сэтгүүлчдэд хандаж хэлсэн үгэндээ “Компанид шинэчлэл явуулж, залуучуудыг гаргаж ирэх нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр  би албан тушаалаасаа энэ оны дөрөвдүгээр сард огцрох болно. Бидний алдаанаас болж олон хэрэглэгчид төвөг болсон. Бид энэ алдаагаа аль болох богино хугацаанд залруулж, шинэчлэл явуулсан гэдгийг хэрэглэгчид харах ёстой. Та бүхэнд төвөг удсандаа гүнээ хүлцэл өчье” гэжээ.

“Kobe Steel” группын захирал залгамжлагчаа нэрлээгүй боловч ойрын хугацаанд удирдах зөвлөлийн хурал зарлаж, залгамжлагчаа тодруулна хэмээн мэдэгдсэн байна.Гангийн бүтээгдэхүүний чанар болон эдэлгээтэй холбоотой хуурамч мэдээлэл гаргаснаас болж бүтээгдэхүүнтэй холбоотой 163 гарсан байна. Хамгийн анх Хонгконгийн хурдны төмөр замын компани “Kobe Steel”-ийн бүтээгдэхүүний чанартай холбоотой гомдол гаргажээ.

Хяналт, шалгалтын явцад ган үйлдвэрлэгч группын гүйцэтгэх шатны зарим удирдлагууд бүтээгдэхүүнийг тээвэрлэхийн өмнө бүтээгдэхүүний чанар, эдэлгээг заасан мэдээллийг өөрчилсөн нь тогтоогдсон юм.

“Үйлчлүүлэгчийн итгэлийг бизнесийн амжилтын түлхүүр хэмээн тунхаглаж ирсэн 112 жилийн түүхтэй Японы ган үйлдвэрлэгч хэрэглэгчийнхээ итгэлийг алдсанд туйлын их харамсч байна” хэмээн Хирояа Кавасаки мэдэгдэлдээ дурджээ.

Энэ хэрэгтэй холбоотойгоор группын тэргүүн албан тушаалаасаа огцроод зогсохгүй хариуцлага алдсан удирдлагуудын цалинг 10-50 хувиар бууруулжээ. Дээрх хэрэг мандсаны дараа тус группын хувьцаа 18 хувиар буурсан байна.

Эх сурвалж: Agence France- Presse

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Болдоо 2018-03-07 119.40.99.15

Японууд шинжлэх ухааны хуурамч дата гаргаж хэвлүүлэх тал дээрээ бол бүр гарамгай улс. Дэлхийн нийтийг тэр чигт нь унаж тустал нь хуураад том сэтгүүлд хэвлүүлчдэг. Саяхны жишээ бол Haruko Obokata -ийн хэрэг байна.

Avatar

Zochin 2018-03-07 133.82.251.220

Japanchuud gadnaa shudraga zarchimch yum shig hirnee , mash ih hudlaa yarina , hudlaa dur isegdeg humuus , hun bolgon ni haluun dulaan yum shig hirnee, huiten hatuu setgeltei baidag. Gehdee bugd bishildee er ni diilenh olonh ni tiim.

Avatar

Зочин 2018-03-07 106.186.208.29

120 сая хүн амтай улсад ганц нэг ийм юм гарч л таарна ш дээ.

Avatar

Зочин 2018-03-07 125.168.37.248

Япон бас худлаа хэлдэг юм байжээ!!!!

Avatar

Ah 2018-03-07 67.81.182.161

Haa saigui mafi boljee

Avatar

Зочин 2018-03-07 150.129.140.89

Ардчилсан япон улс бас тийм болоо юу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж