Маргааш /2018.03.08/ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохионо. Энэ өдрийг угтаж Төрийн ордон эмэгтэйчүүдийн хөлд дарагдав. Өглөөний 10.00 цагаас эхлэн “Манлайлагч эмэгтэйчүүд-Эв нэгдэл” хэлэлцүүлэг “А” танхимд өрнөсөн бол Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор “Сайхан монгол ээж” мянган ээжийн баяр Их танхимд зохион байгуулагдлаа. Мөн гишүүдийн урилгаар Төрийн ордны үйл ажиллагаатай танилцаж яваа бүсгүйчүүд ч байсан юм.
“Сайхан монгол ээж” ёслолын арга хэмжээнд УИХ-ын эмэгтэй гишүүдээс гадна Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож үг хэлсэн юм.
Тэрбээр “Цаашид эх, хүүхдийн эрүүл мэндийн асуудалд иргэн бүрийн үүрэг, хариуцлагыг тодорхойлох эрх зүйн орчин бий болгохын тулд Эх хүүхдийн эрүүл мэндийн тухай хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барихаар бэлтгээд байна” гэсэн юм.
Мөн түүнчлэн “Сайны хажуугаар саар гэгчээр гэр бүлийн хүчирхийлэлд хамгийн их өртөж байгаа нь манай охид, эмэгтэйчүүд байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдан хэрэгжиж байгаа. Хууль хэрэгжиж эхэлснээр гэр бүлийн хүчирхийлэл 20 хувиар буураад байна. Гэхдээ энэ асуудал нийгэмд байсаар л байгаа нь санаа зовоож байна. Эмэгтэй хүн ойлгогдох гэж биш хайрлагдах, зовох гэж биш жаргах гэж төрсөн гэдэг. Үүнтэй би санал нэг байдаг. Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд, эр хүний хувьд ч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа этгээдүүдтэй хуулийн хэлээр, хатуу гараар тэмцэнэ” гэдгээ илэрхийлсэн юм.
Харин “Манлайлагч эмэгтэйчүүд-Эв нэгдэл” хэлэлцүүлэг Төрийн ордны “А” танхимд болсон. Өнөөдөр төрийн албанд ажиллагчдын дотор эмэгтэйчүүд 60 орчим хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл төр түшиж байгаа эмэгтэйчүүдийн тоо эрчүүдээс илүү байна гэсэн үг. Эмэгтэйчүүдийн ажилгүйдлийн төвшин сүүлийн жилүүдэд эрчимтэй буурч эрэгтэйчүүдийнхээс 1.7 пунктээр доогуур болсон. Гэсэн ч эмэгтэйчүүдийн дундаж цалингийн хэмжээ эрчүүдийнхээс доогуур байсаар байгааг эмэгтэйчүүдийн төлөөлөл онцолж байв.
Зочин 2018-03-07 150.129.140.83
хүүхдийн 20-ийг хүүхэд бүртээ олгоод 2019 онд ахмадын тэтгэвэрээ ахмад бүртээ мөн адилхан 27000 төгрөгөөр дахин нэмээд өгчвөл бодит тусламж юмсан
Зочин 2018-03-07 150.129.140.83
МАН нам ахмадын тэтгэвэрийг үе шаттайгаар нэмэгдүүлнэ гэж амалсан 27000 төгрөгөөр нэмсэн байгаа 2019 онд хэдэн төгрөгөөр нэмэх вэ
Зочин 2018-03-07 150.129.140.83
сайхан монгол ээж гэж бодож байгаа бол үр хүүхдүүдийг нь ялгаварлалгүйгээр 20 000 төгрөгийг нь хүүхэд бүрт нь адилхан өгөөч ээ хүүхдийг ялгаж байгаа нь хүүхдийн сэтгэл зүйгээр тоглож байна шүү дээ
ZOCHIN 2018-03-07 202.9.41.198
ТЭГЭЭЛ НЭГ БҮГД ТӨРИЙН ОРДОНРУУГАА ОРЖ ДАЙРДГИЙН ЯМАР УЧИРТАЙ УЛС ВЭ МАНАЙХАН ЧИНЬ ХАНАЖ ЦАДАХАА МЭДЭХГҮЙ ТИЙШЭЭ Л ОРВОЛ ХҮН БОЛСНЫ ХЭРЭГ НЬ БҮТЭЖ БАЙГАА ЮМ ШИГ БАЛИАР ХАНАМЖТАЙ УЛСУУД ШҮҮ ОДОО БҮР ХЭН ДУРТАЙ НЬ ХӨГШИН ЗАЛУУ ХӨЛТЭЙ ХӨЛГҮЙ НЭЭХ ТОМ ТОМ УРТ УРТ ЦООХОР ДЭЭЛ ӨМСЧИХСӨН ТҮҮГЭЭР ҮҮГЭЭР ЯВЦГААХЫ НЬ ЯАНАА . ХАНАМААРШДЭ МОНГОЛЧУУД ЭНЭ БАЙЖ БАЙГАА ТӨР ЗАСАГ НЬ Ч БӨӨН ИНЭЭДЭМ АЙГААД БАЙДГЫМУУ ЯАДГЫН БҮГДИЙ НЬ ОРУУЛНА
Irgen 2018-03-07 122.201.22.222
Iim jujig hereggui bays huuchin togloom
Зочин 2018-03-07 95.90.211.57
Одон медаль цэцэг жимс ч яахав тэгс гээд өнгөрнө. 14тэй хүүхдийг хүчиндсэн бол 450мянган төгрөгөөр торгуулдаг хуулиа өөрчилчүүл эмэгтэйчүүдэд бүр аюгүй гоё бэлэг болох гээд бгаа уул нь.
Kkkk 2018-03-07 27.123.212.137
Bukh
Eejuuded zoriulj ajil zokhioj chadakhgui namiinkhaa lhumuusiig bayarluulsan boosnuud
Зочин 2018-03-07 64.119.18.186
Монгол ээжүүдийн маань ердөө мянга нь сайхан монгол ээж бусад муухай ээж гэж байгаа юм шиг санагдлаа. Ямар нь сайхан Монгол ээж болдог юм бол!!!
Зочин 2018-03-07 202.21.117.230
ХҮРЭЛСҮХИЙГ МУУЛЖ БУЙ ДООРХ КОММЕНТ ЭНЭ ЭТГЭЭД ЯМАР ИХ АТААРАХ УУ НӨХӨР ВЭ ГЭЖ БОДОГДЛОО
Зочин 2018-03-07 202.179.24.150
shine huulias bolj salj sarnisan n 30 huviar nemegdsiin genelee
иргэн 2018-03-07 64.119.26.207
амьдралаа зогоох мөнгө олох гэж гадан дотныхонд эрчүүд гэр бүлийн гишүүдийг доромжилсоор хууль гэгч юм гаргасан тэр нв жинхэнээсээ үр хүүхэдийг эцгээс нь салгадаг з****г болоод байна Тэтгэвэр аваад жаргана гэх ганц бие эмэгтэйчүүдийн тоо эрс өссөн үр дагавар нь хүмүүжилгүй хүүхэд дараа нь яах вэ
ЗОЧИН 2018-03-07 66.181.180.197
ХҮРЭЛСҮХИЙН ИВЭЭЛ ДОР " ЧАВГАНЦУУД " – ЭВ НЭГДЛЭЭ , ХҮРЭЛСҮХ – ЧАВГАНЦУУДЫН ЦАЛИН , ТЭТГЭВЭРИЙГ ӨВГӨДҮҮДИЙНХЭЭС ӨНДӨР БОЛГОХОО БАС АМЛАВ … УРА УРА ХУРАЙ