Хуучирсан мэдээ: 2018.03.07-нд нийтлэгдсэн

Нара "даагаа нэхнэ"

Сүүлийн үед хувийн амьдралдаа анхаарч, үйлчилгээний бизнес эхлүүлсэн дуучин М.Нарантуяа 2020 оны сонгуульд өрсөлдөнө гэдгээ  хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Тэрбээр “2016 оны сонгуульд нэр дэвших болсон маань гэнэтийн шийдвэр байгаагүй. Энэхүү шийдвэрийг маань хүмүүс янз бүрээр л хүлээж авсан. Олон ч бэрхшээлийг туулсан. Тэр бүхэн миний цаашдын ажил, амьдралд туршлага болох болно. Би энэхүү зорилгоосоо ухрахгүй. 2020 оны сонгуульд ч өрсөлдөнө. Одоогийн хийж буй бизнесүүд маань ч гэсэн үүнд чиглэгдэж байгаа. Тухайн үед сонгуулийн сурталчилгаанд ард түмэн, найз нөхөд хандив туслалцаа үзүүлсэн ч гэсэн өөрийн зүгээс санхүү багагүй гарсан. Өр ширтэй ч үлдсэн. 2020 оны УИХ-ын сонгуульд санхүүгийн хүнд байдалд дахин орохгүйн тулд одоогоос бизнестээ ахиц гаргахыг хичээж байна” гэжээ. Сонирхуулахад тэрбээр 2016 оны сонгуулийн зардлаас гадна 50 гаруй сая төгрөг зарцуулсан гэнэ.

Э.Бурам

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж