Нийтийн зорчигч тээвэр үйлчилгээний тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийжээ. Ингэхдээ стандартын үзүүлэлт, шаардлагыг хангахгүй байгаа автобуснуудыг хөдөлгөөнд оролцохыг хориглолоо. Энэхүү шалгалтыг иргэд, хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдал, тав тухтай зорчих нөхцөлийг хангах зорилгоор хийсэн байна.
Нийслэлийн тээврийн газрын “Бүртгэлийн сан”-д бүртгэлтэй 173 их багтаамжийн автобусыг нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ашиглахыг зогсоох тухай улсын ахлах байцаагчийн акт гарчээ.
Үүний дагуу Замын цагдаагийн албанаас дээрх автобусыг хөдөлгөөнд оролцож буй эсэхэд хяналт тавин ажиллаж байна. Хэрэв дээрх акталсан автобуснууд замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд жолооч төдийгүй тухайн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгжид хариуцлага тооцох аж.
Э.Ариун
Од 2018-03-07
Эд нар ийм худлаа шалтаг зааж баахан автобус өндөр үнээр авч дуэдаас нь хахууль авдаг арга туршлагатай
зочин 2018-03-07 103.10.22.15
хасаад л байдаг эргээд л шугаманд явж л байдаг уутаа их хаяж байгаа их олон шүү нүдэндээр л хар утаатай
тэгээд л яваад байдаг цагдаа харсан ч яадаг ч гуй
Зочин 2018-03-07 64.119.18.87
Хасаад л байх юм. Автобусаа хангалттай нэмээчээ. Сундуйн Батболд гуай та өөрөө автобусаар өглөө оройд нэг яваад үзээч. Ажлаа хийж чадахгүй байгаа тэр хотын нийтийн тээврийн удирдлагадаа хариуцлага тооцоож чадахгүй байгаа юм бол өөрөө огцор л доо. Хотын удирдлага МАН-ын үед шал дордлоо.