Трамп эдийн засгийн зөвлөхөө халав | News.MN

Трамп эдийн засгийн зөвлөхөө халав

Хуучирсан мэдээ: 2018.03.07-нд нийтлэгдсэн

Трамп эдийн засгийн зөвлөхөө халав

Трамп эдийн засгийн зөвлөхөө халав

АНУ-ын Ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөх Гэри Кон албан тушаалаасаа чөлөөлөгдсөн талаар Цагаан ордон мэдээлжээ. Гэри Кон Трампын багаас халагдсан өндөр албан тушаалтай сүүлийн хүн болж байна.  Чөлөөт худалдааг дээдэлдэг Гэри Коны албан тушаалаасаа чөлөөлөгдсөн шалтгаан нь Трампын гангийн бүтээгдэхүүнд импортын татвар ноогдуулах тухай шийдвэрийг эсэргүүцсэнтэй холбоотой гэж эх сурвалж мэдээлжээ.

Гэри Кон Цагаан ордонд хийсэн мэдэгдэлдээ ‘Улс орныхоо төлөө зүтгэх нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа” гэжээ. Голдман Сакс банкны ерөнхийлөгч асан Гэри Кон өнгөрсөн оны эцсээр АНУ-ын Ерөнхийлөгч Трампын татварын шинэчлэлийг явуулахад гол үүрэг гүйцэтгэсэн ажээ.

2017 оны наймдугаар сард Гэри Кон Шарлоствиллийн хэргийн талаар Трампын хэлсэн үгийг шүүмжилж байсан юм. Тэр явдлын дараа Гэри Кон халагдах өргөдлөө өгсөн тухай эх сурвалжууд мэдээлсэн юм.

Өнгөрсөн долоо хоногт Трампын ойрын туслахуудын нэг Хоп Хикс халагдсан. Хоп Хикс Трампын олон нийттэй харилцах албаны даргаар томилогдон ажилласан дөрөв дэх хүн байсан юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Гэри Коны албан тушаалд очих хүнийг удахгүй томилно хэмээн мэдэгдсэн байна. Түүний оронд Цагаан ордны зөвлөх Петер Наварро юмуу Ларри Кудлоу нарыг томилох магадлалтай гэж Америкийн хэвлэлүүдэд бичжээ.

Эх сурвалж: BBC

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-07 103.229.122.182

zuv shdee uuriig ni davj setgej chadahgui zuvluh hend heregtei yum uls orondoo mash heregtei shiidver gargaj chadaj baina shuu dee. yamar saihanbilig elbegdorj metiin utsan huuheldei bish . erunhiilugch yamar baih yostoig surj av BATTULGA AA

Avatar

buruu orchyylga 2018-03-07 108.171.130.187

halaagui ee…. ajlaa ugch bna

Avatar

Зочин 2018-03-07 103.9.91.40

Трамп галзуу сак зөв бодлого явуулж бгаа. Ингэж л улс орноо өөд нь татна. Шүүмжлэлээс айж аль нэг улс орнуудад таалагдах гэж хичээмэлдэх хүн Трамп биш.

Avatar

Зочин 2018-03-07 202.70.38.18

Манайд ерөнхийлөгчид бүүр байхгүйшдээ нөхдөө. Харин кино урлагийн зөвлөх 2 бий. Монгол ялнаа здаа. Харин Монголчууд нь Солонгос явнаа

Avatar

aaa 2018-03-07 103.229.177.18

alia salbadai bish shude. Trump mangas bish

Avatar

Буруу хүнээ сонговол ингэдэг ажгуу 2018-03-07 202.72.245.220

АНУ-ГЫН ТӨРИЙГ АЛИА САЛБАДАЙН ШОУ БОЛГОЖ БАЙНА ДАА,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж