Трамп эдийн засгийн зөвлөхөө халав

Хуучирсан мэдээ: 2018.03.07-нд нийтлэгдсэн

Трамп эдийн засгийн зөвлөхөө халав

Трамп эдийн засгийн зөвлөхөө халав

АНУ-ын Ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөх Гэри Кон албан тушаалаасаа чөлөөлөгдсөн талаар Цагаан ордон мэдээлжээ. Гэри Кон Трампын багаас халагдсан өндөр албан тушаалтай сүүлийн хүн болж байна.  Чөлөөт худалдааг дээдэлдэг Гэри Коны албан тушаалаасаа чөлөөлөгдсөн шалтгаан нь Трампын гангийн бүтээгдэхүүнд импортын татвар ноогдуулах тухай шийдвэрийг эсэргүүцсэнтэй холбоотой гэж эх сурвалж мэдээлжээ.

Гэри Кон Цагаан ордонд хийсэн мэдэгдэлдээ ‘Улс орныхоо төлөө зүтгэх нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа” гэжээ. Голдман Сакс банкны ерөнхийлөгч асан Гэри Кон өнгөрсөн оны эцсээр АНУ-ын Ерөнхийлөгч Трампын татварын шинэчлэлийг явуулахад гол үүрэг гүйцэтгэсэн ажээ.

2017 оны наймдугаар сард Гэри Кон Шарлоствиллийн хэргийн талаар Трампын хэлсэн үгийг шүүмжилж байсан юм. Тэр явдлын дараа Гэри Кон халагдах өргөдлөө өгсөн тухай эх сурвалжууд мэдээлсэн юм.

Өнгөрсөн долоо хоногт Трампын ойрын туслахуудын нэг Хоп Хикс халагдсан. Хоп Хикс Трампын олон нийттэй харилцах албаны даргаар томилогдон ажилласан дөрөв дэх хүн байсан юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Гэри Коны албан тушаалд очих хүнийг удахгүй томилно хэмээн мэдэгдсэн байна. Түүний оронд Цагаан ордны зөвлөх Петер Наварро юмуу Ларри Кудлоу нарыг томилох магадлалтай гэж Америкийн хэвлэлүүдэд бичжээ.

Эх сурвалж: BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж