Каземирогийн гоол Реал Мадрид клубт ялалт авчирлаа

Хуучирсан мэдээ: 2018.03.07-нд нийтлэгдсэн

Каземирогийн гоол Реал Мадрид клубт ялалт авчирлаа

Каземирогийн гоол Реал Мадрид клубт ялалт авчирлаа

Неймаргүй ПСЖ клуб талбайдаа Реал Мадрид клубт хожигдож Аваргуудын лигийн аянаа өндөрлүүллээ. Талбайн эзэд тоглолтын санаачлагыг аван тоглож байсан ч М.Верраттигийн 66 дахь минутанд авсан улаан хуудас тоглолтын үр дүнд нөлөөлсөн. Шүүгч М.Верраттигийн Каземиро дээр гаргасан 2 дахь удаагийн алдаан дээр улаан хуудас өгснөөр ПСЖ клуб хүнд байдалд орсон. Ингээд зочдоос К.Роналдо мөргөж гоол оруулсан бол А.Рабиотын дутуу цэвэрлэсэн бөмбөгийг Каземиро хаалганд оруулсан. Харин талбайн эздээс Э.Кавани багийнхаа нэр төрийн 1 гоолыг оруулсан.

ПСЖ 1-2 Реал Мадрид (гоол: Э.Кавани 71, К.Роналдо 51’, Каземиро 80’) “Парк де Принс” цэнгэлдэх хүрээлэн

ПСЖ: А.Ареола, Д.Алвес, Т.Силва, Маркиньос, Ю.Берчиче, М.Верратти, Т.Мотта (Пасторе 59’), А.Рабиот, ди Мариа (Ж.Дракслер 76’), Э.Кавани, К.Мбаппе (Л.Диара 85’)

Реал Мадрид: К.Навас, Д.Карвахаль, С.Рамос, Р.Варан, Марсело, Л.Васкес, Каземиро, Ковачич (Т.Кроос 71’), Асенсио (Иско 82’), К.Бензема (Г.Бэйл 76’), К.Роналдо

Шар хуудас: М.Верратти 20’, Э.Кавани 84’, Ковачич 32’, С.Рамос 78’

Улаан хуудас: М.Верратти 66’

Ийнхүү Аваргуудын лигийн 12 удаагийн үнэмлэхүй аварга Реал Мадрид клуб дунд шөвөгт шалгарсан бол ПСЖ клуб тэмцээнээ өндөрлүүлж байна. Реал Мадрид клубын хувьд Т.Кроос болон Л.Модрич нарын дундын шугамын хүчирхэг тоглогчдоо гараанд гаргаагүй ч ялалт байгуулахад хүндрэл гарсангүй.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж